link

ШУТИС-ийн “Нэгдсэн Танилцах Өдөрлөг 2012” амжилттай болж өндөрлөлөө
2012-09-25 23:53 Админ

ШУТИС-ийн Оюутны Холбооноос “Эрч хүчтэй-Эрүүл залуу нас”  уриан дор 2 дахь жилдээ ҮСАХ-тэй хамтран зохион байгуулсан  “Нэгдсэн Танилцах Өдөрлөг” 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгийг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ректор, гавьяат багш, доктор профессор Б.Дамдинсүрэн  болон ШУТИС-ийн Оюутны Холбооны тэргүүн Б.Сайнсанаа нар нээж үг хэлсэн.

 

Өдөрлөгт Реппер Gee, Universe Best Songs наадмын шилдэг 25 оролцогчдын нэг Акбота, “Coke`n beat” амьд хөгжмийн наадмын тусгай байрын шагналт ЭХИС-ийн “Power band” амьд хөгжмийн  хамтлаг, МХТС-ийн DY хамтлаг, ШУТИС-ийн чөлөөт бүжгийн “Бөртэ Чонын Үрс”, дуучин BX нар болон ШУТИС-ийн авъяаслаг оюутан залуус FLASH MOB хийн оюутнууддаа бэлэг барьсан.

 

Энэ жилийн онцлог нь Мобиком корпорацийн MobiXpress үйлчилгээнд хамрагдсан нийт оюутнуудын 5000₮-ийн ТАХ-ийг 2500₮ болгон хямдруулсан. Мөн оюутан залуусын Be Brand, Бодь групп, үүрэн телефоны үндэсний оператор G-Моbile компаниудтай хамтран олон олон бэлгийг оюутнууддаа барьсан. Нэгдсэн танилцах өдөрлөгт нийт 1400 гаруй оюутан хүрэлцэн ирсэн ба зөв боловсноор нэгэн үдшийг зугаатай өнгөрүүлж чадсан.

ШУТИС-ийн Оюутны Холбоо

Affiliated schools