link

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ БАРААНЫ ТЭМДЭГИЙН БҮРТГЭЛТЭЙ БОЛЛОО
2012-10-09 00:32 Админ

Монгол Улсын инженерын боловсролын тэргүүлэгч их сургууль болох Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь Шадар Сайд болон Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Оюуны Өмчийн Газрын зохих эрх, үүргийг олгон баталгаажуулсан “ШУТИС” 10084 тоот улсын бүртгэлийн дугаартай Монгол Улсын анхдагч барааны тэмдгийн гэрчилгээтэй их сургууль боллоо.

Энэхүү барааны тэмдэгийг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль  өөрийн эх орны шинжлэх ухаан, технологийн дэвшил, нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбоотой санаачилсан, мөн төрийн болон бусад санхүүжүүлэгч байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл, гэрээт ажлын үйл ажиллагаанд Монгол Улсын Оюуны Өмчийн багц хуулийн “БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН” 12 зүйлийн 12.3.2 –р заалтын дагуу бусдад ашиглуулах, “Иргэний хуулийн” 333.1 -д заасны дагуу лицензлэх роялти авах, түүнчлэн “ИННОВАЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН” 4 дүгээр зүйлийн 4.1.6 -д заасны дагуу инновацийн үйл ажиллагааны явцад их сургуулийн нэр хүндэд учирч болзошгүй эдийн засгийн эрсдэлийг төр болон санхүүжүүлэгч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэх, эрсдэлийг хамтдаа үүрэх хууль, эрх зүйн үндэслэл, эрх бүхий хуулийн этгээд болж байгаа юм.

 

Та бүгдэд сайн, сайхныг хүсэн ерөөж, ажлын их амжилт хүсье.

ШУТИС-ийн Инноваци, Технологи Дамжуулалт Албаны дарга,

Оюуны өмчийн олон улсын хуульч, Биологи, биотехнологийн шинжлэх ухааны доктор. Дамбадаржаагийн Пүрэвдорж, LL.M.

Affiliated schools