link

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 30 профессор, багш, ажилчид орон сууцтай боллоо
2012-10-11 21:03 Админ

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 30 профессор, багш, ажилчид шинэхэн баригдаж ашиглалтад орсон орон сууцны түлхүүрээ гардан авлаа. Орон сууц барих саналыг ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн МХТС-ийн сургуулийн захирал байхдаа санаачилан ШУТИС-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлжээ.

 

Мэдээлэл холбооны технологийн сургуулийн үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ойг 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Барилгын нээлтийн ёслол болж профессор, багш, ажилчдад байрны түлхүүрийг  ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн, проректор Я.Наранцэцэг, Б.Очирбат, Г.Дамдинням, МХТС-ийн захирал Б.Сүхбат болон тус сургуулийн ахмад профессор багш нар гардуулан өглөө.

 

Барилгын гүйцэтгэлийн ажлыг өнгөрсөн оны 8 дугаар сард “Немон” ХХК эхлүүлж энэ оны 9 дүгээр сард ашиглалтанд орууллаа. Шинэ байранд орсон профессор, багш, ажилчид гүйцэтгэлийн ажлыг хийсэн “Немон” ХХК-ийн хамт олонд сэтгэл хангалуун байгаагаа нээлтийн үеэр илэрхийлж байсан юм. Түүнчлэн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус барилга дээр улсын комисс ажиллаж ашиглалтанд хүлээж авахаар шийдвэрлэсэн байна.  

 

ШУТИС-ийн удирдлагууд багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлж Баянголын аманд газар эзэмшдэг ШУТИС-ийн 328 багш, ажилтан газрын гэрчилгээгээ 2011 онд гардан авсан билээ. Харин багш ажилчдыг орон сууцжуулах бодлогын хүрээнд “Голомт банк”, “Улаанбаатар хотын банктай” 2011 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Тус хамтран ажиллах гэрээний дагуу ШУТИС-ийн багш ажилчид орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болсон. Дээрх түлхүүрээ гардан авч байгаа МХТС-ийн 30 профессор, багш, ажилчид ч банктай байгуулсан хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууцтай болж байна. Мөн КТМС-ийн хажууд багш ажилчдын 180 айлын орон сууцны барилгын гүйцэтгэлийн ажил хийгдэж байна.  


ЗХШҮГ

Affiliated schools