link

ХҮРЭЛ ТОГООТ-2012 техник, технологийн салбарын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.
2012-10-11 20:58 Админ

БШУ-ны яам, ШУА, ШУТИС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн, судлаачдын дунд жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг “Хvрэл тогоот-2012” эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 10-р сарын 06-ны өдөр ШУТИС-ийн ШУТ-ийн төв номын санд амжилттай болж өнгөрлөө.

Хурлын үеээр “ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжис” үзэсгэлэнг гаргаснаараа онцлогтой боллоо.

Хурлын үйл ажиллагааг нээж БШУ-ны сайд Л.Гантөмөр, ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн болон Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат нийт залуу судлаачид, оролцогчдод хандаж үг хэллээ.

Уламжлал ёсоор хурлын эхэнд тавигддаг нээлттэй илтгэлийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, хурлын төгсгөлд тойм лекцийг МУБИС-ийн РекторБ.Жадамбаа нар тавьсан.

Энэ жилийн залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хуралд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдээс гадна гадаадад сурч байгаа судлаачид, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож ирүүлсэн нийт бүтээлээс19 илтгэлийг онолын болон хэрэглээний гэсэн хоёр чиглэлд хуваан хэлэлцүүлсэн.

Онолын салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

  1. М.Амгалан (ШУТИС, МТС) “Growth and characterization study of nonlinear optical L-Tartaric acid-nicotinamide (1.tn) single crystal
  2. Н.Төвжаргал (МУИС, ФЭС) “Lixfepo4-ийн фазын салалтын кинетик болон соронзон шинж чанарын судалгаа
  3. Т.Эрдэнэбат (ШУТИС, МИС) “Автомашины салонд ашиглагддаг хуванцар материалыг туршилтын болон finite element криип симуояциар судлах нь”

Хэрэглээний салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

  1. Я.Рэнчинванжил (ШУТИС, МИС) “Автомашины амортизарын системийн судалгаа
  2. А.Одгэрэл (ШУТИС, КТМС) “Цахилгаан статик цэнэг үүсэх үзэгдэл дээр үндэслэсэн хамгаалалтын систем”
  3. Л.Эрдэнэбаяр (ШУТИС, МХТС) “Mobile IPTV VoDүйлчилгээний удирдлагын алгоритм”

Сэдэвт илтгэлүүүд тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд шалгарсан хоёр бүтээлийг МЗЭХ, ТИЗСН-ээс БШУ-ны яамны залуу судлаачийн грантад нэр дэвшүүлнэ.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа цаашдын шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

 

ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН

ЗАЛУУ СУДЛААЧДЫН

НИЙГЭМЛЭГ

 

Affiliated schools