link

“Гэгээн нас” яруу найргийн их наадам боллоо
2012-11-09 17:48 Админ

ШУТИС-ийн Оюутны холбооны Мэдээлэл сурталчилгааны албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Гэгээн нас” яруу найргийн их наадам 2012 оны 11 дүгээр сарын 5-нд урлаг зааланд болж өнгөрлөө. Яруу найраг сонирхдог оюутан залуус жил ирэх тусам нэмэгдэж, үзэг нь хурц болж байгаа нь энэ жилийн их наадмаас харагдаж байна. Энэ удаагийн “Гэгээн нас” яруу найргийн их наадмын хүндэт шүүүгчдээр яруу найрагч  Ж.Баяржаргал- “Утга зохиол” сонины эрхлэгч, яруу найрагч Л.Батхуяг, яруу найрагч Б.Болорцэрэн нар хүрэлцэн ирж шүүлээ.

Нийт яруу найрагт хайртай 42 оюутан залуус оролцож, авьяас чадвараа сорьсноос хоёрдугаар шатанд нийт 12 оролцогч шалгарсан бөгөөд гуравдугаар шатанд шүүгчдийн бэлтгэсэн “Үйлийн үр” хэмээх сэдвийн дагуу 5 минутанд багтаан шүлэг тэрлэлээ. Үүнээс шилдэг 4 оролцогч мэргэн оюунаараа шалгаран гуравдугаар шатанд үлдлээ.

 

I байрт МТС-ийн нэгдүгээр курсийн оюутан В.Бат-очир, II байрт УУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Б.Гомбожав, III байрт  Улаанбаатар хот дахь Политехник коллежийн II курсийн оюутан Б.Мягмарсүрэн нар тус тус шалгарлаа.

Тэргүүн байрт шалгарсан ШУТИС-ийн МТС-ийн нэгдүгээр курсийн оюутан В.Бат-Очирын "Би" шүлэг.

Би

Зэл эзгүйрсэн тэр намрын унага тавьсан өдөр

Зэллээд буцсан шувууд сөл дагуулж гарсансан

Зэргэлдээ нуур минь сэнжээ тасартал мэлтрэх

Нутгийн минь цэнхэр нуур

Зээртэй говийн цангаа тайлах гээд зулайдаа шургасан

          Омог хөх Монголын хоймор олж төрсөн

          Орчлон шиг цагаан гэрийн бүслүүр дамнаж дэлхийн тэг тойрсон

          Одтой харвадаг харцаараа

          Охин чиний нулимстай нь хамт эмтэрдэг уян эр хүн

Тэнгэрийн тамгатай хонгондоо ааваасаа сур аваагүй  ч

Тэнэглэл, эрхлэл хоёроосоо ижий алганы амттай

Тэргэний татлаганд тоонотой тулгатайгаа даруулсан

Тийм ээ би нүүдэлчин гэрийн эзэн хүн

          Би надад тэмүүлэх нутагтай болохоор                                           

          Нутагтаа л ургах үндэстэй хүн

          Би наранд залбирдаг ижий аавтай болохоор

          Насаараа шүтэх бурхантай хүн

 

Оюутны холбооны Мэдээлэл сурталчилгааны алба


ЗХШҮГ

Affiliated schools