link
КтМС-ийн Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын багаас зохион байгуулсан "Үндэсний инновацийн тогтолцоо: инноваци ба аж үйлдвэрийн бодлого" сэдэвт онол практикийн бага хурал 2009.04.10-ны өдөр ШУТИС дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хуралд УИХ, Засгийн газар, ХХААХҮЯ, БСШУЯ, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, ШУТИС, ХААН БАНК, "Эрдэнэт үйлдвэр"ХХК, Эрдэнэтийн технологийн их сургууль, ОХУ-ын Г. В. Плехановын нэрэмжит эдийн засгийн академи зэрэг байгууллагуудын 50 гаруй төлөөлөгч оролцов.
Хуралд нийт 17 илтгэл хэлэлцэгдэж төгсгөлд нь санал, зөвлөмж гаргалаа.
Хурлын үндсэн илтгэлийг ШУТИС-ийн тэргүүлэх профессор, Жижиг дунд үйлдвэрлэлийн судалгаа, Сургалтын төвийн захирал, доктор Л. Оюунцэцэг "Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх арга зам" гэсэн сэдвээр тавьж хэлэлцүүлэв.
Хурлаас гаргасан санал зөвлөмжинд үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, инноваци ба аж үйлдвэрийн бодлогын талаар төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлбэл зохих өргөн хүрээтэй асуудлуудыг тусгав.
Хурлын үйл ажиллагаанд академич, док., проф. Ч.Авдай, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга док., проф. Ч.Хашчулуун, ХХААХҮЯ-ны газрын дарга док., проф. Д.Бадарч, БСШУЯ-ны ШУТ-ийн газрын дарга, ШУА-ын дэд ерөнхийлөгч академич, док.,проф. Б.Энхтүвшин, ШУТИС, Эрдэм шинжилгээ, технологийн асуудал эрхэлсэн проректор док., проф. Х.Буяннэмэх, ШУТИС, Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн проректор док., проф. Б.Даваасүрэн, ШУТИС, КтМС-ийн Эдийн засаг, менежментийн салбарын эрхлэгч док., проф. Г.Батхүрэл нар болон ХХААХҮЯ, БСШУЯ, ҮХШ, бусад төрийн байгууллага, их дээд сургууль, бизнесийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
Хуралд тавигдсан илтгэлүүд
1. "Монгол улсын инновацийн хөгжлийн бодлогын чиг хандлага"
Илтгэгч: док., проф. Ч.Хашчулуун,Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга
магистр Б. Ганбат, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны хэлтсийн дарга
2. "Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх арга зам"
Илтгэгч:док., проф. Л. Оюунцэцэг, ШУТИС, КтМС-ийн профессор, ЖДҮССТ-ийн захирал
3. "Үйлдвэржүүлэлтийн бодлого"
Илтгэгч:док., проф. Д.Бадарч, ХХААХҮЯ-ны газрын дарга
Я.Балгансүрэн, ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн
4."Үндэсний инновацийн тогтолцоог хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны байгууллагын гүйцэтгэх үүрэг"
Илтгэгч: Академич,док.,проф. Б.Энхтүвшин, БСШУЯ-ны ШУТ-ийн газрын дарга, ШУА-ын дэд ерөнхийлөгч
Ч.Шинэбаяр, БСШУЯ, ШУТ -ийн газрын ахлах мэргэжилтэн
5. "Монголын ЖДҮ-ийн хөгжлийн чиг хандлага"
Илтгэгч:Ц.Ням-Осор, ХХААХҮЯ, ЖДҮ-ийн газрын дарга
Б.Батцэцэг, ХХААХҮЯ, ЖДҮ-ийн газар, Хөрөнгө оруулалт, төслийн хэлтсийн дарга
6. "Их сургуулийн шинжлэх ухаан, инновацийн хөгжлийг эрчимжүүлэх арга зам"
Илтгэгч:док., проф. Х.Буяннэмэх, ШУТИС, Эрдэм шинжилгээ, технологийн асуудал эрхэлсэн проректор
док., Д.Энхбат, ШУТИС, ШУТ-ийн газрын дарга
7. "Үйлдвэр, технологийн парк, инкубаторуудын сүлжээний хүрээнд инновацийн дэд бүтцийг бүрдүүлэх боломж "
Илтгэгч: док.,проф. Б.Даваасүрэн, ШУТИС, Эдийн
засаг, нийгмийн асуудал эрхэлсэн проректор
П.Одмаа, ШУТИС, ҮТДС-ийн багш
8. "ХАА-н салбар дахь инновацийн тогтолцоо"
Илтгэгч: док., проф. А.Бакей, ХААИС, Эрдэм
шинжилгээ эрхэлсэн проректор
док., Б.Эрдэнэболор, ХААИС, Экстейншний сургалтын төвийн эрхлэгч
9. "Монгол улсын барилгын салбарын инновацийн бодлогын зарим асуудал"
Илтгэгч: док (ScD)., проф. Д.Дашжамц, ШУТИС, БИАС-ийн тэргүүлэх
профессор
док., Б.Мандах, ШУТИС, ШУТГ-ын ахлах мэргэжилтэн
10. "Хаан банкны инкубаторын үйл ажиллагааны зарим үр дүн"
Илтгэгч: Б. Зулзаяа, ХААН Банкны инкубаторын захирал
11. "Үндэсний инновацийн тогтолцоо: Технологийн нэвчилтийг дэмжих нь"
Илтгэгч:док., дэд проф. Б.Энхбайгаль, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч
12."Их сургуулийн номын сан:уламжлалаас шинэчлэлд"
Илтгэгч:док.,дэд проф. Ч.Гульнара, Монголын номын сангуудын консерциумын ерөнхийлөгч, ШУТИС-ийн Төв номын сангийн дарга
13. "Үйлдвэрийн газрын инновацийн удирдлагын механизм: Эрдэнэт
үйлдвэрийн туршлага "
Илтгэгч: док.,дэд проф. С.Давааням, Эрдэнэтийн Технологийн сургуулийн профессор
док., проф. Л. Оюунцэцэг, ШУТИС, КтМС-ийн профессор
14. "Үндэсний үйлдвэрлэлийн хөгжил ба инноваци: хувцас үйлдвэрлэлийн
уламжлал, шинэчлэл"
Илтгэгч: док., проф. Ч.Алтанцэцэг, ШУТИС, ҮТДС-ийн профессор, Хувцас
судлалын төвийн захирал
док., М.Баяр, ШУТИС, ҮТДС-ийн дэд профессор
15. "Нэхмэлийн үйлдвэрлэл дэх инновацийн өнөөгийн байдал, хөгжүүлэх
боломж"
Илтгэгч: док (ScD)., проф. Д.Энхтуяа, ШУТИС,ҮТДС, Нэхмэлийн
хүрээлэнгийн захирал
док (ScD)., проф. Г. Надмид, ШУТИС,ҮТДС, Нэхмэлийн хүрээлэнгийн профессор, Инновацийн төвийн захирал
док.,дэд проф. Д.Алимаа, Нэхмэлийн хүрээлэнгийн Ноос судлалын профессор
16. "Нано-Биотехнологийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор
байгуулж хөгжүүлэх боломж"
Илтгэгч: М.Ариунаа, "Мон-Химо"ХХК -ний Ерөнхий захирал
17. "Нанотехнологийн судалгааны зарим үр дүн"
Илтгэгч: док., Д.Дэмбэрэлнямба, "Мон-Химо"ХХК-ийн ЭШТТ-ийн захирал
Санал, шүүмж, хурлын зөвлөмж хэлэлцэж батлах
Хурлын хаалтын ажиллагаа
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened