link

Өндөр хүчдлийн техникийн лабораторийн шинэчлэл
2012-11-21 00:58 Админ

Хуучнаар Политехникийн дээд сургуулийн өндөр хүчдлийн лаборатори нь 1969 онд цахилгаан салбарын багш оюутны хүчээр шинээр байгуулагдаж өнөөг хүртэл 43 жил ашиглагдсан ба материалын болон маролын хуучралтанд орж, сургалт явуулахад хүндрэлтэй болсон.

Энэ лабораторийг шинэчлэж бүх стендүүдийг проф З.Цэрэндорж зураг төслөөр сүүлийн үеийн тоон хэмжүүр, техник тоноглолыг ашиглан орчин үеийн дизайн зураглалаар шинээр хийх ажлыг дотооддоо, Монголын инженер, зургийн багш нарын хүчинд хийж дуусган ашиглалтанд орууллаа.

 

Лабораторийн шинэчлэлийн нээлтийн ажиллагааг 2012 оны 11-р сарын 16-ны өдөр ШУТИС, ЭХИС-ийн удирдлагууд оролцож тууз хайчлан нээв. Лабораторид Өндөр хүчдлийн туршилт оношлогооны HVTD-1, HVTD-2, HVTD-3 гэсэн гурван ширхэг цогц, бүрдлүүд ашиглагдаж эхэлсэн ба бүрдэл бүр дээр тус бүр 4 төрлийн Лаборатрийн ажил хийхээр нягтруулан монтажилсан байна.

Энэ лабораторид цахилгааны салбарын 150 гаруй оюутнууд Өндөр хүчдлийн техник, Өндөр хүчдлийн туршилт тохируулга гэсэн хичээлүүдийн лабораторийн ажил явуулж тусгаарлах хийцийн туршилт, оношлогоонд суралцахаас гадна өндөр хүчдлийн аюулгүй ажиллах арга ажиллагааны дадал чадварыг олж авах иж бүрэн лаборатори юм.

Цахилгаан хангамж, өндөр хүчдлийн профессорын баг


ЗХШҮГ

Affiliated schools