link

ШУТИС-ийн профессор багш, ажилчид шагнагдлаа
2012-11-26 18:40 Админ

Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гарган боловсрол, шинжлэх ухааны салбарт түүчээ нь болсон тэргүүний ажилтнуудыг төрийн одон, медалиар шагналаа. ШУТИС-иас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Алтангадас одонгоор 5, Хөдөлмөрийн хүндэт медалиар 5 хүн тус тус шагнагджээ. Шагналыг БШУ-ны сайд Л.Гантөмөр, БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Багшийн ордонд  гардуулсан юм. Мөн шагнал авсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх үеэр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан 2 номын санчид шагналыг нь гардуулав.

 


ЗХШҮГ

Affiliated schools