link

“Монгол орны Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” эрдэм шинжилгээний ХХ хурал амжилттай зохион байгуулагдлаа
2012-11-27 19:35 Админ

Геологи, Газрын Тосны Сургуулийн Гидрогеологи, геоэкологийн профессорын багаас жил бүрийн намар улсын хэмжээний “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай юм.Энэ намрын хурал нь 11-р сарын 16-нд Монгол улсын гавьяат багш Найдангийн Батсүхийн хөдөлмөр алдарт зориулан амжилттай болж өнгөрлөө.

Тус хуралд монгол орон дахь геологи орчны төлөв байдал, гидрогеологи, инженер геологийн нөхцөл, газар хөдлөлтийн идэвхжилт, геодинамикийн нөхцөл, рашааны гидрохими, газар доорхи усны бохирдолт зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг судалсан, дэвшүүлсэн нийт 27 илтгэлийг доктор (Sc.D), дэд профессор Н.Жадамбаа, доктор (Ph.D) П.Хөхөө, доктор (Ph.D) М.Өлзийбат, доктор (Ph.D) Н.Лхагва, доктор (Ph.D), проф. М.Алей,  доктор (Sc.D), проф. Н.Батсүх, доктор (Ph.D) Ч.Жавзан, доктор (Ph.D) Д.Буян-Аривжих, доктор (Ph.D), проф. М.Цоозол,  доктор (Ph.D) У.Борчулуун, проф. Sho Shiozama зэрэг эрдэмтэд, мөн залуу судлаачид тавьж хэлэлцүүлэв. Хэлэлцсэн илтгэлүүд нь “Геологи” сэтгүүлийн №23-д хэвлэгдэн гарлаа. Эрдэм шинжилгээний хурлаар мөн Монгол улсын гавьяат багш, профессор Н.Батсүхийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын 45 жилийн хөдөлмөр бүтээлийн үр дүн, гидрогеологи, инженер геологи, геоэкологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.

Монгол улсын гавъяат багш, профессор  Н.Батсүхийн хөдөлмөрийн амжилтыг үнэлж ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар шагнасныг ректор, Монгол улсын гавьяат багш, профессор Б.Дамдинсүрэн, Эрдэм шинжилгээ, технологийн проректор проф. Б.Очирбат, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, дэд проф. Ж.Арслан нар гардуулж өглөө.

Монгол улсын Усны Ассоциациас тус эрдэм шинжилгээний хуралд хэлэлцсэн илтгэлүүдээс шилдэг илтгэл шалгаруулан Найдангийн Батсүхийн нэрэмжит шагнал жил бүр олгож байхаар шийдвэрлэжээ. Тус шагналын анхны шагналыг доктор (Ph.D) Д.Буян-Арвижихийн “Зүүн Монголын Тамсагийн сав газрын геодинамикийн хөгжил, стратиграфи, петролеумийн систем” илтгэлд олголоо.

 

Мөн профессор Н.Батсүхийн хөдөлмөрийн алдрыг тэмдэгдэх ажлын хүрээнд гидрогеологи, инженер геологи, геоэкологийн оюутнуудын дунд сургалтын болон үйлдвэрлэлийн дадлагын үр дүнгээр нь ханын илтгэлийн уралдаан зохион байгуулж дүгнэснээс тэргүүн байранд Инженер геологийн 4-р курсийн оюутан Б.Батбаясгалан, М.Баасанжаргал, Д.Мөнхгэрэл, Ч.Чинзориг нарын “Бүс нуурын гидролакколитын судалгаа”, 2-р байранд Гидрогеологийн 3-р курсийн оюутан Л. Элбэрэлзаяа, Т. Мөнхзаяа, Б. Алгирмаа нарын “Богд уулын цэвдгийн ухралт”, 3-р байранд Геоэкологийн 3-р курсийн оюутан Б. Нямтуяа, М. Баяржаргал нарын “Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хиймэл нуураас гарах эрсдлийг тооцоолох нь” илтгэлүүд шалгарч эрдэмтдийн бүтээлээр шагнагдав.

 

ГГТС-ийн Гидрогеологи, геоэкологийн профессорын баг

 


ЗХШҮГ

 

Affiliated schools