link

IFOST-2008 сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын товч мэдээлэл
2008-07-04 20:34 Админ
Олон улсын  IFOST 2008 сэдэвт  эрдэм шинжилгээний  ээлжит  3-р  форум  2008 оны 6 сарын 23 –ны өдрөөс 6 сарын 29 –ны өдрүүдэд ОХУ-ын  Новосибирскийн техникийн их сургууль, Томскийн  политехникийн  их сургуулиуд дээр болж өнгөрлөө.  Энэхүү форумын хүрээнд:-          шинэ материал, технологи-          нанотехнологи-          мэдээллийн технологи-          механик, электроник ба автоматжуулалт-          цахилгаан ба эх үүсвэр, хэмнэлт-          байгаль хамгаалал   гэсэн 6 салбар хуралдаанаар нийтдээ 196 илтгэл тавьж хэлэлцүүлэв.  Тус форумд ОХУ-ын  Новосибирскийн техникийн их сургууль,  Томскийн  политехникийн их сургууль, Өмнөд Солонгосын Улсаны их сургууль , Хятадын Харбины их сургууль, Германы Чемнитцын технологийн их сургууль зэрэг их дээд сругуулиудаас нийтдээ 150 гаруй эрдэмтэд оролцож илтгэл тавьж, 21-р зууны шиннжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн салбаруудын өмнө тавигдаж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар санал сэтгэгдэлээ чөлөөтэй солилцсон юм.  Тус форумд манай сургуулийн 17 эрдэмтэн багш нар оролцож нийтдээ 30 гаруй илтгэл тавьж хэлэлцүүллээ.Тус форумын үйл ажиллагаа хоёр хэсэгтэйгээр явагдаж  6 сарын 23-наас 26-ны өдрүүдэд Новосибирскийн  техникийн их сургууль  дээр эрдэм шинжилгээний ерөнхий ба салбар хуралдаан болж 26-наас 29-ны өдрүүдэд Томскийн политехникийн  их сургууль дээр шинжлэх ухааны  тэргүүлэх чиглэлүүдээр салбар хуралдаан  болсон юм.  Мөн IFOST-ыг зохион байгуулах хороо хуралдаж энэхүү форумын явц,  үр дүнгийн талаар авч хэлэлцээд тус форумыг цаашид өргөжүүлж оролцогч орнуудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг цохон тэмдэглээд ирэх жилд ээлжит IFOST 2009 4-р форумыг  Малайз бо лон Вьетнам улсад зохион байгуулах саналыг дээрх улсуудын холбогдох их сургуулиудад тавьж ажил төрлийн  шугамаар шийдэхээр болсон юм.       IFOST 2008 олон улсын зохион байгуулах хорооны Монголын хэсгийн  нарийн бичгийн  дарга, профессор Д. Содномдорж

Affiliated schools