link

“БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БА ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН VI БАГА ХУРАЛ, СЕМИНАР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
2012-11-27 19:39 Админ

ШУТИС-ийн БИАС-ийн Геотехникийн судалгааны төв, геотехникийн профессорын багаас жил бүрийн 11 дүгээр сард зохион байгуулдаг уламжлалт эрдэм шинжилгээний хурал, залуу инженерүүдэд зориулсан семинар энэ сарын 24-нд Шинжлэх ухаан, технологийн төв номын санд амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд БИАС-ийн профессор, багш нараас гадна монголын барилгын мэргэжлийн холбоод тухайлбал усны үндэсний төв, барилгын мэргэжлийн холбоодын нэгдсэн төв, барилгын инженерүүдийн холбооны удирдлагууд, барилгын зураг төслийн болон үйлдвэрлэл эрхлэгч компаниудад ажилладаг инженер техникийн ажилтнууд, БИАС-ийн магистр, доктор оюутнууд нийт 80 гаруй хүн оролцов. Онол-практикийн бага хурлын нээлтэнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор профессор Б.Очирбат, БИАС-ын захирал профессор П.Отгонбаяр нар оролцож баяр хүргэж үг хэллээ.

Энэ удаагийн хурлаар онцлон авч үзсэн сэдвүүд нь “Хөөлттэй ул хөрсөнд барилга барих норм, дүрэм боловсруулах судалгааны үр дүн”, “Барилга, байгууламжийн геотехникийн судалгааны үр дүн”, “газар доорх байгууламжийн бетоны өгөршил, хүйтэн тэсвэрлэлтийг дээшлүүлэх онол, арга зүйн үндэс”, “ул хөрсний лбораторын ба хээрийн судалгаа”, “Улаанбаатар хотыг үерийн уснаас хамгаалах судалгаа”, “Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийг шийдвэрлэх төсөл”, “Суумтгай элсэн хөрсийг химийн аргаар бэхжүүлэх судалгаа”, “Уулын хажуу болон голын эрэгийн ойролцоо баригдсан барилгуудын тогтворыг үнэлэх тооцоо” зэрэг монгол орны болон нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцлээ.

Онол-практикийн бага хурлын дараа “Газар доорх байгууламжийн бетоны өгөршилтийг бууруулах, хүйтэн тэсвэрлэлтийг дээшлүүлэх арга хэмжээ” -ний талаар “Бетоны өгөршил, түүнээс хамгаалах арга хэмжээ”, “Бетоны хүйтэн тэсвэрлэлтэнд нөлөөлөх зарим хүчин зүйлийн судалгаа” зэрэг сэдвүүдээр профессор Ч.Дэндэвдорж, Б.Батцагаан, Ж.Гэрэлхүү нар семинар өглөө.  


ЗХШҮГ

Affiliated schools