link

Үйлдвэрийн цахилгаан хангамж сэдэвт Улсын анхдугаар олимпиад амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
2012-11-30 23:50 Админ

Үйлдвэрийн цахилгаан хангамж” сэдэвт Улсын анхдугаар олимпиад Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн ректорын 2012 оны 11 сарын 09 өдрийн №А-156 тушаалыг үндэслэн 2012 оны 11 сарын 23,24 –ны өдрүүдэд ДаТС дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Олимпиадыг зохион байгуулах ивээн тэтгэгчээр “Сандвик Монгол”ХХК оролцлоо. Тус олимпиадад ШУТИС-ийн ДаТС, УУИС, ЭХИС, ОрТС болон ХААИС Инженерийн сургууль, МҮИС-ийн Уул уурхай, барилга  инженерийн сургууль, Газарчин ДС, Дархан Политехникийн коллеж, зэрэг 7 сургуулийн нийт 20 багийн 60 гаруй  оюутнууд мэдлэг чадвар, оюун ухаанаа уралдуулан оролцлоо. Олимпиадыг дадлагын ажил, тест, бодлогын хэсэг гэсэн төрлүүдээр явуулж нэгдсэн дүнг гаргасанаар шагналт байрууд тодорлоо.

Үүнд:

Ганцаарчилсан төрөлд:

1-p байранд ШУТИС-ийн УУИС-II багийн гишүүн Г. Мэндбаяр 40,4 оноо

2-p байранд ШУТИС-ийн ДаТС-ийн ГУУТ-ийн I багийн гишүүн Л. Отгонзаяа 40,2 оноо

3-р байранд ШУТИС-ийн ОрТС I багийн гишүүн Ч. Алтантуяа 39,6 оноо

Багийн дүнгээр:

1-p байранд ШУТИС-ийн  ДаТС-ийн ГУУТ-ийн Я. Бат-Очир багштай I баг /Б. Очирбат, Л. Отгонзаяа, С. Намхайнямбуу/ 128 оноо

2-р байранд ШУТИС-ийн  УУИС-ийн Б. Эрдэнэцэцэг багштай II баг 118 оноо                  

/Г. Мэндбаяр, П. Батболд, О. Ганбаяр/

3-p байранд ШУТИС-ийн  ЭХИС-ийн Ш. Ангар багштай III баг 111 оноо

/ Б. Ганболд, А. Чимэддорж, С. Цэндбаяр /

Үйлдвэрийн цахилгаан хангамж сэдэвт Улсын олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтож дараагийн олимпиадыг ШУТИС-ийн ОрТС зохион байгуулж явуулах үүрэг хүлээллээ.

Улсын анхдугаар олимпиадыг зохион байгуулахад идэвхитэй оролцсон  ШУТИС-ийн ДаТС-ийн захиргаа, эрдмийн зөвлөл,  Геологи уул уурхайн тэнхим, Эрчим хүчний тэнхимийн багш нартаа болон оролцсон бүх сургууль, оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

ШУТИС-ийн Дархан технологийн сургуулийн захиргаа,

Геологи уул уурхайн тэнхим

 

Affiliated schools