link

Capacity and Leadership Development in Nutritional Science сургалт, семинар зохион байгуулсан
2012-12-01 18:27 Админ

ХИБС-ийн Хоол үйлдвэрлэл, шим судлалын багийн тэргүүлэх профессор Г.Энхтайван, Ахлах багш С.Сэржмядаг нар БНСУ-д, манай сургууль хамт  олноороо гишүүн нь болсон Олон улсын шим тэжээлийн нийгэмлэгүүдийн холбоо (International Union of Nutritional Science), БНСУ-ын Хоолзүйн Нийгэмлэг , Сөүл Их сургуулиас 2012 оны 11-р сарын 14-17-нд хамтран зохион байгуулсан “Capacity and Leadership Development in Nutritional Science”  сургалт-семинарт ажиллаад ирлээ. Дээрх хугацаанд:

  1. Олон улсын сургалт семинар, хэлэлцүүлэгт оролцов.
  2. 14 орны 24 илтгэгч тухайн орны Нийгмийн эрүүл мэнд, Хоол шим тэжээлийн байдал, эмнэлгийн хоол шим тэжээлийн байдлын талаар мөн бодисын солилцооны өөрчлөлтийн  талаар 2 үндсэн чиглэлээр хийсэн судалгааны ажлын хүрээнд илтгэлээ тавьсан.
  3. Солонгосын Нийгмийн эрүүл мэнд, хоол шим тэжээл судлалын төвийн үйл ажиллагаатай танилцсан

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд:

Олон улсын шим тэжээлийн нийгэмлэгүүдийн холбоо (International Union of  Nutritional Science), БНСУ-ын Хоолзүйн Нийгэмлэг , Сөүл Их сургуулиас зохион байгуулж буй сургалт семинарт “Development for Leadership(Ⅰ): Leadership development” сэдвийн дагуу хэлэлцүүлэг явагдаад улмаар нийт 25 илтгэл тавигдсанаас үүнд ХИБС-ийн тэргүүлэх профессор Г.Энхтайван, Ахлах багш С.Сэржмядаг нар “Таван хошуу малын сүүний зохицуулагч үйлчлэлийн үндэслэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Мөн Сонгодо эмнэлэгийн хоол үйлдрлэлийн газар, эмчлүүлэгсдэд шим тэжээлийн зөвлөгөө өгдөг хоолзүйч-менежерийн  үйл ажиллагаа, энэ эмнэлэгийн харьяа настангуудын хоолны газрын үйл ажиллагаатай танилцав 

Сөүл Их сургуулийн оюутны хоолны газрын үйлдвэрлэл үйл ажиллагаа, Их сургуулийн дэргэдэх багш, ажилчид, оюутнуудын хүүхдийн бага, дунд ангийн цэцэрлэгийн, мөн сургуулийн  дэргэдэх эмнэлэгийн хоолны газар, эмчилгээний хоолзүйч, менежер нарын үйл ажиллагааны талаар танилцсан.

Сөүл Их сургуулийн оюутны хоолны газрын үйлдвэрлэлийн цех, үйлчилгээний хэсэг

Сөүл Их сургуулийн дэргэдэх багш, оюутнуудын хүүхдийн бага дунд ангийн цэцэрлэгийн хоол түгээлт

Солонгосын Нийгмийн эрүүл мэнд, хоол шим судлалын төвийн

хоол тэжээлийн зөвөлгөөний танхим

 

Affiliated schools