link

“РУНГЕ” компанийн нэрэмжит “Уул уурхайн эдийн засаг, төлөвлөлтийн лаборатори” байгуулагдлаа
2012-12-03 21:15 Админ

ШУТИС–ийн Уул уурхайн инженерийн сургууль, Австрали Улсын уул уурхайн программ хангамжын Рунге компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жил, Уул уурхайн инженерийн сургууль байгуулагдсаны 40 жилийг ойг тохиолдуулан “Уурхайн эдийн засаг, төлөвлөлтийн лаборатори” байгууллаа.

 

Лабораторийн нээлтийн үйл ажиллагаа 2012 оны 11 дүгээр сар 29-ний өдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Рунге компанийн төлөөлөгч нар нийт 1.2 сая ам.долларын үнэтэй уул уурхайн үйлдвэрийн эдийн засаг, төлөвлөлтийн XPAC, XERAS, XACT програмуудыг компьютеруудын хамт УУИС–ийн Уурхайн менежмент, тогтвортой хөгжлийн багт бэлэглэв.

 


ЗХШҮГ

Affiliated schools