link

“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ-2012” ҮЗЭСГЭЛЭН
2012-12-04 19:46 Админ

БШУЯ, ШУА, ШУТС хамтран Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулан “Шинжлэх ухаан, технологи-2012” шинжлэх ухаан, технологи, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг  2012 оны   11 сарын 28-наас 30-ны өдрүүдэд  Уран зургийн галерейд зохион байгууллаа. Шинжлэх ухаан, технологийн салбарт төрөөс санхүүждэг төслүүдийн үр дүнгээр гаргасан энэ үзэсгэлэнд байгаль, нийгэм, техник, хөдөө аж ахуй, анагаах ухааны салбарын 40 гаруй жижиг үйлдвэрийн 70 гаруй бүтээл тавигдсан юм.

ШУТИС-иас хэрэгжүүлж буй инновацийн төслүүдээс “Канадын модон каркасан барилгын технологийг нэвтрүүлэх” (ОМССХ), “Барилгын дулаалгын хонины ноосон материал жишиг үйлдвэрлэх технологи, тоног, төхөөрөмж, жишиг үйлдвэр” (ХҮСХХ), “Нанотехнологийн аргаар ус, хир, үл нэвтрэх чадвартай даавуу үйлдвэрлэх” (НХ),  “Магнийн барьцалдагчтай фибро бетон жижиг эдлэл үйлдвэрлэх” (БИАС), “Чипэд суурилсан компьютерийн процессорын технологийг өргөн хэрэглээний үйлдвэрлэлд нэвтрүүлэх” (МХТС), “Хонины ноосны ноолуурыг ялгах жижиг үйлдвэрийн инноваци” (ХҮСХХ), “Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бага оврын хөргүүр” (ЭХИС), зэхэц ажлуудаас “Бүхэл үлдэцийг ашиглаж Finger Joint  мебелийн цэвэршүүлсэн хавтангийн үйлдвэрлэл зохион байгуулах” (ОМССХ), “Ноос боловсруулан эсгий, эсгий гутал хийх туршилт үйлдвэрлэлийн цех” (ХҮСХХ), “Бага насны тэмээний ноосоор сүлжмэл үйлдвэрлэх цех” (НХ), “Электроникийн үйлдвэрлэлийн цех” (КТМС), цөм технологийн төслөөс “Усыг эргүүлэн ашиглах технологи” (БИАС) төсөл тус тус оролцлоо.

 

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн “Хонины ноосны ноолуур ялгах жижиг үйлдвэр” инновацийн төслийн үр дүнд бий болсон бүтээл нь тус үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээл”-ээр тодорлоо.

 

            Мөн шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулсан, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд хийгдсэн, үйлдвэр үйлчилгээнд нэвтэрч, улс, эх орны эдийн засагт үр ашгаа өгөх, тухайн ондоо туурвисан эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлуудыг “Шинжлэх ухааны 2012 оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулан шагнаж урамшуулсан бөгөөд ХИБС-ийн Хүнсний технологи, чанар, аюулгүй байдлын профессорын багийн тэргүүлэх профессор ШУ-ны доктор, профессор Б.Энхтуяа, академич Д.Рэгдэл нарын “Бэлчээрийн Монгол малын мах” бүтээл хоёрдугаар байр, КТМС-ийн захирал, ШУ-ны доктор, профессор Г.Батхүрэл, академич Т.Дорж нарын “Монголын менежментийн түүхэн хөгжилд” бүтээл тусгай байрын шагналаар тус тус шагнагдлаа. 

БШУЯ, ШУТИС-иас “Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оюуны өмчийн харилцааны асуудлууд” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл гарган Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулан олон нийтийн хүртээл болгосон юм.

 ШУТИС, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР


ЗХШҮГ

 

Affiliated schools