link

БҮТЭЭМЖИЙН ХӨДӨЛГӨӨН БА ИННОВАЦИЙН УДИРДЛАГА сэдэвт сургалт-семинар, туршлага судлах аяллын мэдээлэл
2012-12-11 00:40 Админ

ШУТИС-ийн КтМС болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д инновацийн тогтолцоо бүрдүүлэх нь” төслийг 2012 оны 1-р сарын 03-ны өдрийн 5/002-13 тоот гэрээний дагуу хэрэгжүүлж байна. 

Уг төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд гадаад орнуудын үйлдвэр аж ахуйн газрын бүтээмжийн удирдлага, инновацийн тогтолцооны хөгжлийн туршлага судлах аялал зохион байгуулахаар тусгагдсаны дагуу Солонгосын “Urban Governance Institute”, “Gwang-ju Biz-Doctors Center” зэрэг байгууллагуудтай хамтран 2 дах удаагийн сургалт-семинар, туршлага судлах аялалыг 2012 оны 11-р сарын 21-с 11-р сарын 28-ны хооронд БНСУ-ын Гуанжу хотод зохион байгуулав. 

Сургалт-семинарт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 12 ажилтан(дунд болон дээд шатны удирдах ажилтнууд), КтМС-иас Төслийн багийн ахлагч проф. Л. Оюунцэцэг, төслийн багийн гишүүн багш М. Заяа нарын нийт 14 хүн хамрагдлаа. 

Сургалт-семинарт Солонгосын хөгжлийн институт, Biz-Doctors төв, Гуанжу хотын Технопарк, Гуанжу хотын Шинжлэх ухаан технологийн институт зэрэг байгууллагын профессор, багш, мэргэжилтэнүүд “Солонгосын үндэсний инновацийн тогтолцоо”, “Бүс нутгийн инноваци ба аж үйлдвэрийн кластер”, “Үйлдвэрийн газрын инновацийн тогтолцоог бүрдүүлэх нь”, “Технологи бизнесийн инкубацийн тогтолцоо”, “Технологи дамжуулалтын менежмент”, “Бүтээмж, чанарыг дээшлүүлэх арга хэрэгслүүд”, “Гүйцэтгэлийн удирдлага” зэрэг сэдвүүдээр лекц уншив. 

Түүнчлэн сургалт-семинарын хүрээнд Biz-Doctors төв, Гуанжу-ийн Технопарк, Гуанжугийн шинжлэх ухаан технологийн институт, Цементийн үйлдвэр, Фотоникс ба Эрчим хүчний үйлдвэр, LG Иннотек, Глобал оптикал коммуникаци зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцов. 

Сургалт-семинарын үр дүнгээр оролцогчдод “Gwang-ju Biz-Doctors Center”, “Korea Urban Governance Institute”-ийн хамтарсан сертификат олгов.  

ШУТИС, КтМС-ийн Эрдэм шинжилгээ инновацийн алба

Affiliated schools