link

БНХАУ-ын Баруун хойтын Үндэстний их сургуультай хамтран ажиллана
2012-12-11 01:19 Админ

БНХАУ-ын Баруун хойтын Үндэстний их сургуулийн проректор проф. Ван Жаши тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуульд айлчилж, хамтын  ажиллагааны гэрээ байгуулав. Энэхүү гэрээг байгуулсанаар богино болон урт хугацаагаар багш, судлаач, оюутан солилцох, бакалавр, магистр, докторын түвшний оюутан солилцох, эрдэм шинжилгээний төсөл хамтран гүйцэтгэх, сурах бичиг хамтран боловсруулах, хурал зохион байгуулах мөн хоёр сургуулийн багш, эрдэмтдийн  бүтээл, сурах бичиг, эрдэм шинжилгээний сэтгүүл солилцох зэрэг бусад талын хамтын ажиллагааг дэмжин өргөжүүлэх өргөн боломж нээгдэж байна.

 

Хамтын ажиллагааны гэрээ байгууллах ёслолын ажиллагаанд Баруун хойтын Үндэстний их сургуулийн проректор проф.  Ван Жаши болон тус сургуулийн төлөөлөгчид мөн ШУТИС-ийн талаас ГХХА-ын проректор проф. Т.Батбаяр, ХБС-ын захирал Д.Болд, НТС-н захирал Б.Пүрэвсүрэн, ХБС-н тэргүүлэх профессор Г.Томтогтох болон бусад профессор багш нар оролцлоо.

 


ЗХШҮГ

Affiliated schools