link

Англи хэлний сарын аян
2012-12-12 17:36 Админ

ШУТИС-ийн нийт оюутан залуусдаа англи хэл сурах хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, тэдгээрийн оролцоог дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюутан залуусын авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэн, чадварлаг оюутнуудыг дэмжин урамшуулах зорилготой English November 2012 оны 10-р сарын 29 – 11-р сарын 22-ны хооронд Урлаг зааланд амжилттай зохиогдож өнгөрлөө.

Англи хэлний сарын аяны онцлог зүйл нь ШУТИС-ийн англи хэл дээрх анхдугаар мэтгэлцээний тэмцээн юм. Тэмцээнд багууд мэдлэг чадвараа англи хэлээр амжилттайгаар илтгэн харуулсан сонирхолтой тоглолтууд олон гарлаа. Үүнээс:
            1-р байранд ЭХИС-2 курсын оюутан Э.Цэрэндолгор, Ү.Саранцэцэг
            2-р байранд ХБС-4 курсын оюутан Н.Энхчимэг, ЭХИС-4 курсын оюутан Г.Үемаа
            3-р байранд ЭХИС-1 курсын оюутан Д.Эрдэнэчимэг, КТМС-1 курсын оюутан                Б.Анударь нар шалгарсан ба цаашид ШУТИС-ийн нэрийг хот, улс болон олон улсын тэмцээн уралдаанд гаргана гэдэгт итгэлтэй байна.

Spelling тэмцээн

Тэмцээний үгийг англи хэлний багш Joyce хэлсэн ба англи хэлний тэнхимийн багш нар хажуугийн шүүгчээр байлцан оюутнуудаа ивэвхитэй хамрууллаа.  Тэмцээнд нийт 58 оюутан өөрийн мэдлэг, чадвараа сорин оролцсоноос БИАС-ийн 2-р курсийн оюутан Б.Тэмүүлэн түрүүллээ.

Англи дууны тэмцээн

Тэмцээнийг
            - Англи хэлний багш Амарзаяа, Банзрагч, Joyce нар англи хэлний дуудлага,
            - Хилийн цэргийн дуу бүжгийн чуулган, Хилчин хамтлагийн дуучин Г.Наранчимэг болон Universe Best Songs 2012 тэмцээний 3-р байрын шагналт, ШУТИС-ийн англи дууны тэмцээний 2 удаагийн аварга Э.Мөнхцэцэг нар дуулах ур чадвар, дууны сонголт, тайзны соёл гэсэн үзүүлэлтүүдээр шүүн явууллаа.
Нийт оролцогчид өөртэй итгэлтэй, авьяаслаг байснаас
           
1-р байранд С.Болдбаатар /МТС/
            2-р байранд Х.Мөнхтүвшин /КТМС/
            3-р байранд  Өнөбилгүүн            
           
Шүүгчдийн нэрэмжит шагналыг Ц.Пагмадулам нар ШУТИС-ийн Англи дууны тэмцээний шилдэгүүд боллоо.

Алтан хонх тэмцээн

 Бүрэлдэхүүн 14 сургуулийн оюутнууд болон ОХ-Гүйцэтгэх хорооны 6 албаны гишүүд оролцсон Алтан хонх тэмцээнд өөрийн мэдлэг, чадвараараа бусдыгаа КТМС-ийн 2-р курсын оюутан Ц.Баатарцогт манлайлав.  

КТМС, МТС болон БИАСургуулийн Оюутны зөвлөлүүд идэвхи санаачлагатайгаар салбар сургууль дээрээ Алтан хонх тэмцээнийг зохион салбар сургуулийнхаа шилдэгүүдтэйгээ тэмцээнд оролцсон.

Илтгэлийн тэмцээн

Оюутны амьдралыг хэрхэн сайжруулах вэ? сэдвээр оюутнууд илтгэл тавьснаас шинэлэг санаа, бүтээлч байдал, илтгэх ур чадвараараа
            1-р байранд КТМС – ийн 3 курсын оюутан Б.Насанбурмаа
            2-р байранд БИАС – ийн 3 курсын оюутан З.Тэмүүлэн
            3-р байранд КТМС – ийн 2 курсын оюутан Д.Мишээлт нар тус тус шалгарлаа.

Эссэ бичлэг

“ I’m e student ” сэдвийн хүрээнд салбар сургууль бүрийн олон арван оюутан залуус өөрийн үзэл бодлоо бичин ирүүлсэнээс
       1-р байранд УУИС – ийн оюутан Б.Амарсанаа
       2-р байранд КМТС – ийн 1 курсын оюутан Д.Цэгмид
       3-р байранд МС – ийн 2 курсын оюутан Б.Номин нар тус тус шалгарлаа.

Оюутны Холбоотой хамтын ажиллагаатай ажилладаг Talk Talk English сургалтын төвийн захирал Амарсанаа 1-р байранд шалгарсан нийт оюутнуудад Talk Talk English сургалтын төвд 50%-ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг гардуулсан.

Зохион байгуулалтад туслалцаа үзүүлсэн Англи хэлний тэнхимийн багш нартаа Талархал илэрхийлье.


Англи дууны тэмцээний шүүгчид


Англи дууны тэмцээний шүүгчдийн нэрэмжит шагналт Ц.Пагмадулам

Англи хэлний сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан тэмцээнүүдийн шагналын эзэд, Англи хэлний тэнхимийн багш нар, Talk Talk English сургалтын төвийн захирал Амарсанаа болон зохион байгуулагч Оюутны холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны гишүүд

Мэтгэлцээний тэмцээний Цом хүртсэн Э.Цэрэндолгор, Ү.Саранцэцэг нар шагналаа гардан авч байна

Англи дууны тэмцээний Цом хүртсэн С.Болдбаатар

Оюутны холбоо

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба


ЗХШҮГ

Affiliated schools