link
ШУТИС Японы “Сүмитомо” корпорацитай хамтран ажиллах гэрээ 2010 онд байгуулж байсан билээ. Харин 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгууллаа. Гэрээнд “Сүмитомо” корпорацийн удирдлагууд гарын үсэг зурж Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Ясүнори Аокигоор дамжуулан хүргүүлжээ. ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн тус корпорацитай хамтран ажиллах гэрээ шинэчлэн байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, гэрээг үзэглэж баталгаажууллаа.
Хуучин гэрээний дагуу “Сүмитомо” корпораци жил бүр ШУТИС-ийн 15 оюутанд 300 ам.долларын тэтгэлэг олгодог байсан бол шинэчилсэн гэрээгээр 20 оюутанд 500 ам.долларын тэтгэлэг олгохоор боллоо. “Сүмитомо” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын хүсэлт гаргасны дагуу Япон улс дахь “Сүмитомо” корпораци тэтгэлэгийн тоо, мөнгөн дүнг нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
Цаашид “Сүмитомо” корпораци ШУТИС-ийн оюутнуудыг ажлын байраар хангах, оюутны хөгжлийн талаарх үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо. Мөн “Монголын үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн ажлын хэсэг “Сүмитомо” корпорацийн зардлаар өнгөрсөн долдугаар сард Япон улсыг зорьж туршлага судалсан байна. Энэ ажлын хэсэгт орж ажиллаж байгаа ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэнд хиймэл дагуул хөөргөх сургалтад хамрагдсан сертификат олгов.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened