link

Бизнесийн удирдлага, Үйлдвэрлэлийн менежмент мэргэжлийн мэргэжил сурталчилах өдөрлөг зохион байгууллаа.
2012-12-15 21:41 Админ

Өдөрлөгт 2011 онд ШУТИС-ийн КтМС-д элсэн орсон 2-р курсын “Бизнесийн удирдлага” мэргэжлийн 150 оюутан, “Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлийн 300 оюутан, ШУТИС-н салбар сургуулиудын багш нар, КТМС-ийн Эдийн засаг, менежментийн салбарын багш нар, төгсөгчид оролцлоо. Профессорын багууд өөрийн мэргэжлийг сурталчилсан үзэсгэлэн гаргаж, мэргэжлийн танилцуулга бүхий материалыг оюутнуудад тараан танилцуулсан.

Өдөрлөгийн үйл ажиллагааг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Үүнд:

  • Нэгдүгээр шат: Мэргэжлийн танилцуулга
  • Хоёрдугаар шат: Мэргэжлийн сурталчилгаа

Өдөрлөгийн нээлтэнд ШУТИС-ийн КтМС-ийн  удирдлагууд болон мэргэжлийн профессорын багуудын тэргүүлэх профессорууд оролцсон. Үүнд:

  • ШУТИС-ийн КтМС-ийн захирал Г.Батхүрэл,  док  (Sc.D) .,проф
  • ШУТИС-ийн КтМС-ийн сургалт хариуцсан дэд захирал С.Тэнгис, магистр
  • ШУТИС-ийн КтМС-ийн   Эдийн засаг, менежментийн салбарын эрхлэгч Б.Энхтуяа, док., дэд проф
  • ШУТИС-ийн КтМС-ийн МҮПБ-ийн тэргүүлэх профессорын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганчимэг, док
  • ШУТИС-ийн БИАС-ийн Барилгын технологи, менежментийн профессорын багийн тэргүүлэх профессор Д.Очирбат, док., проф
  • ШУТИС-ийн ҮТДС-ийн  Технологийн  менежментийн профессорын багийн дэд профессор н Жаргалтуяа, док.,
  • ШУТИС-ийн МХТС-ийн  Харилцаа холбооны менежмент  профессорын багийн профессор н Цэцэгмаа, док., дэд проф
  • ШУТИС-ийн УУИС-ийн Уурхайн менежмент, тогтвортой хөгжилийн профессорын багийн дэд профессор н Чинзориг, док
  • ШУТИС-ийн МИС-ийн Логистик, тээврийн менежментийн профессорын багийн тэргүүлэх профессор Б.Асралт, док., дэд проф
  • ШУТИС-ийн ХИБТС-ийн Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн профессорын багийн ахлах багш Д.Амарбаясгалан
  • ШУТИС-ийн ЭХИС-ийн Цахилгаан систем, эрчим хүчний удирдлагын    профессорын багийн ахлах багш Ж.Даваахүү
  • ШУТИС-ийн НТС-ийн  Түүх,   аялал жуулчлалын   профессорын багийн ахлах багш Б.Алтанхуяг


Ийнхүү бидний хамтран зохион байгуулсан мэргэжил сурталчилах өдөрлөг өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлж, цаашид уламжлал болгон зохион байгуулагдахаар шийдэн, ажил хэрэгч, бүтээлч, нөхөрсөг уур амьсгалд амжилттай болж өндөрлөлөө.

Affiliated schools