link

ШУТИС-ийн ректорын зөвлөх доктор, профессор Б.Дамдинсүрэн ном хандивлав
2013-01-04 01:28 Админ

ШУТИС-ийн ректорын зөвлөх доктор, профессор Б.Дамдинсүрэн Шинжлэх ухаан технологийн төв номын санд 303 төрлийн 336 ширхэг 2 сая гаруй төгрөгийн үнэтэй ном хандивлав. 

 

Номыг 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр номын сангийн захирал Ч.Гулнарт гардуулан өглөө. Доктор, профессор Б.Дамдинсүрэн “ШУТИС-ийн ректороор ажиллаж байх үедээ эрдэмтэн профессор, багш нарын дурсгал болгон өгсөн мэргэжлийн номыг  оюутнуудад мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд хэрэгтэй гэж үзэн номын санд хандивлаж байна” гэв.


ЗХШҮГ

Affiliated schools