link

Шилдэг оюутны харшийн сүлд модны наадам болж өндөрлөлөө
2013-01-08 18:19 Админ

ШУТИС-ийн шилдэг оюутны харшийн сүлд модны наадам 2012 оны 12 сарын 31-нд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд ШУТИС–ийн шилдэг оюутан залуучууд оролцож шилдгийн шилдэг оюутан залуусаа дараах номинацуудын дагуу шалгаруулав. ШУТИС-ийн “ШИЛДЭГ ОЮУТАН” тэргүүн дээд өргөмжлөлөөр МХТС-ийн Т.Мягмарсүрэн, “ШИЛДЭГ СУДЛААЧ ОЮУТАН” тэргүүн дээд өргөмжлөлөөр БИАС-ийн Г.Адъяажав, “ТАМИРЧИН ОЮУТАН” тэргүүн дээд өргөмжлөлөөр ЭХИС-ийн Э.Галбадрах, “АВЪЯАСЛАГ ОЮУТАН” тэргүүн дээд өргөмжлөлөөр ЭХИС –ийн Н.Мөнгөнтулга, “Итгэмжлэлт Өргөмжлөлөөр “Talk Talk English” англи хэлний сургалтын төв, “ҮЛГЭР ЖИШЭЭ БАГШААР” КТМС-ийн Маркетинг, Үйлдвэрлэлийн Профессорын багийн багш М.Саруул-Эрдэнэ, “ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨ” хүндэт өргөмжлөлөөр НТС-ийн Биеийн тамир, спортын тэнхмийн эрхлэгч С.Энхтуяа, “ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН” өргөмжлөлөөр МС–ийн Б.Гомбожав “Шилдэг Суралцагч Оюутан” өргөмжлөлөөр  УУИС-ийн Д.Отгонбаатар нар тус тус шалгарсан юм.

Д.отгонбаатар нь Уул уурхайн инженерийн сургуулийн Уул уурхайн ашиглалтын технологийн оюутан бөгөөд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хэмжээнд хамгийн өндөр үнэлгээний голч дүнтэй суралцаж буй оюутан болов. “Шилдэг Удирдагч Оюутан” өргөмжлөлөөр УУИС-ийн III курсын оюутан Э.Өлзийхутаг, “ОНЫ ШИЛДЭГ ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ” өргөмжлөлөөр ШУТИС-ийн харьяа Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн Оюутны Зөвлөл, “ОНЫ ШИЛДЭГ ОЮУТНЫ КЛУБ” МХТС-ийн SyS&Co клуб, “ОНЫ ШИЛДЭГ АЛБА” ШУТИС-ийн Оюутны холбооны гүйцэтгэх хорооны Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба, Оюутны холбооны “ОНЫ ШИЛДЭГ ГИШҮҮН” ГХХА-ны нарийн бичиг М.Даваажаргал нар  тус тус шалгарлаа.

 

ШУТИС-ийн Оюутны холбооны Мэдээлэл сурталчилгааны алба


ЗХШҮГ

Affiliated schools