link

ШУТИС-ийн “Үндсэн” сурах бичгийн шалгаруулалт
2013-01-15 00:44 Админ

Нэг. Ерөнхий зүйл

Профессор багш нарын бичиж, хэвлүүлсэн сурах бичиг нь сургалт, судалгааны чиглэлд оюутнуудын эрэлт хэрэгцээг хэрхэн хангаж байгаа үр дүнг үнэлэн дүгнэж “Үндсэн” сурах бичгийг шалгаруулахад энэхүү зорилго оршино.

Шалгаруулалтыг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх “Номын сан, сургалтын материалын дэд зөвлөл” Сургалтын бодлого зохицуулалтын газар, Шинжлэх ухаан, технологийн төв номын сан хамтран зохион байгуулна.

Шалгарсан “Үндсэн” сурах бичгүүдээр үзэсгэлэн гаргаж, байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

Хоёр. Үндсэн сурах бичигт тавигдах шаардлага

  1. ШУТИС-ийн Ректорын 2006 оны 11 сарын 21-ний өдрийн 287 дугаар тушаалаар батлагдсан ШУТИС-ийн профессор багш нарын ном, сурах бичиг бичихэд тавигдах шаардлагыг дагуу бичигдсэн байх;
  2. ШУТИС-ийн сургалт явуулдаг мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тухайн сурах бичгийг ашиглах хичээл нь заавал үзэхээр тусгагдсан байх;
  3. Үндсэн сурах бичиг нь тухайн хичээлийн стандартад тавигдах шаардлагын дагуу агуулгыг бүрэн хамарсан байх;
  4. Үндсэн сурах бичиг нь бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлөөр дэмжигдсэн байх;
  5. Тухайн сурах бичгийг ашиглах хичээлийг сонгосон оюутны тоотой харьцуулан үзэхэд номын сангийн програмын статистик судалгаагаар сурах бичиг нь тодорхой хувиар эргэлтэнд орон ашиглагддаг байх;

 

СУРГАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ТӨВ НОМЫН САН

 

Шалгаруулалтанд ирүүлэх бүтээлийг танилцуулгын (А4 хэмжээний 2 нүүрэнд багтаасан) хамт 2013 оны 01-р сарын 22-ны дотор ШУТТНС-ийн 5 давхар №505 тоотод ахлах номын санч О.Ариунжаргалд хүлээлгэн өгөх.

 

Affiliated schools