link

2013 оны ШУТИС-ийн багш ажилчдын 4 төрөлт тэмцээний тойм
2013-01-16 17:13 Админ

ШУТИС-ийн багш ажилчдын 4 төрөлт тэмцээн нь 2013 оны 01-р сарын 14ны 09 цагаас Төв спорт заал, КТМС,МИС-ийн заалуудад хуваагдан волейболын төрөлөөр эхлэн 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд ШУТИС-ийн бүх бүрэлдхүүн сургуулиуд болон Захиргааны баг нийлээд эрэгтэй 17, эмэгтэй 18 баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцов.  Тэмцээний нээлтийн  ажиллагаа 01-р сарын 14ны 14 цагаас болсон ба тэмцээнийг Эрдэм шинжилгээ, технологийн  проректор Б.Очирбат нээн үг хэлж багш нартаа амжилт хүслээ.

 

 Одоогийн байдлаар  шигшээ тоглолтонд эмэгтэй багаас КТМС, МИС, БИАС, СүТС-ийн багууд шалгаран үлдлээ. Эрэгтэй багуудын  хагас шигшээ тоглолт үргэлжилэн явагдаж байна.

 

Affiliated schools