link

БИАС-ийн багш нар Цахим агуулга бэлдэж сурав.
2013-01-29 02:44 Админ

БИАС, Инженерийн зурагзүйн баг, Цахим сургалтын үндэсний төвтэй хамтран Их сургуулийн багш нарт зориулсан модулийн багц болох 4 модулиар “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй” сургалтыг зохион байгуулав.

Хоёр удаагийн сургалтаар БИАС-ийн 58 багш хамрагдаж БШУЯ-ны серитификат гардаж авлаа. 

Эдгээр 4 модуль агуулгыг цахим сургалтыг хэрэгжүүлэхэд нэн чухал гэж үзэж эхний ээлжид судалсан бөгөөд их зүйл хийж сурсандаа багш нар сэтгэл хангалуун байлаа.

Модулын багц сургалтаар багш бүр дараах зүйлүүдийг сурав. 

1. Цахим сургалтын арга зүйг эзэмшив. 

2. Цахим хичээл хийж сурав. (Харилцан ажиллагаа бүхий ухаалаг агуулгатай байна.) 

3. Цахим тест хийж сурав. (Хариу үйлдэлтэй бүрэн динамик тест байна.) 

4. Онлайн сургалтын аргазүй, технологийг бүрэн эзэмшив. Багш бүр үнэгүйгээр Онлайн сургалтын багцтай болов.

5. Цахим хэрэглэгдэхүүн болох еBook, Directory тайлбар болон лавлах толь, Timeline ашигласан гарын авлага, FAQ Title/Түгээмэл асуудлаар сэдэвчилсэн/ хэлбэрийн Handbook зэргийг хийв. 

Сургалтаас хойш тодорхой хугацаануудад сургалт авсан багш нарын цахим агуулгад зөвлөгөө өгөх, мөн чадамжийг дээшлүүлэх зорилгоор ярилцлага семинар удаа дараа хийх, туршлага солилцож байхаар боллоо.


Барилгын Инженер, Архитектурын Сургууль

Инженерийн зурагзүйн баг

Affiliated schools