link

ШУТИС болон Японы Олон Улсын Их Сургуулийн магистрын сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2013-02-02 10:43 Админ

ШУТИС болон Японы Олон Улсын Их Сургууль (цаашид ЯОУИС гэх)-ийн “Бизнесийн удирдлага”, “E-бизнесийн менежмент” мэргэжлүүдээр магистрын сургалтын хамтарсан хөтөлбөрийг 2013/2014 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн хэрэгжүүлэхээр ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэгдэж А-06 тоот тушаалаар дэмжигдэв.

Хамтарсан хөтөлбөрийн зорилго:

Ази Номхон далайн болон хөгжиж буй улс орнуудын томоохон корпорациудад олон улсын бизнесийг амжилттай эрхлэх чадвартай менежерүүд эрэлт хэрэгцээтэй байгаа бахөтөлбөрийн үндсэн зорилго нь энэхүү хэрэгцээг хангах үүднээс Монгол-Японы хамтарсан магистрын сургалтын хөтөлбөр нь олон улсын чадварлаг менежерүүдийг сургаж хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн суралцах хугацаа, диплом

ШУТИС-ЯОУИС магистрын сургалтын хамтарсан хөтөлбөрийг 1+1 схемийн дагуу зохион байгуулна.

  • Эхний нэг жил: ШУТИС-д элсэлт авч суралцана. ШУТИС-ийн оюутны сургалтын төлбөр тооцдог журмыг мөрдөнө.
  • Хоёр дахь жил: ЯОУИС-д сургалт үргэлжилж төгсөнө. Суралцагчдад англи хэлний түвшин болон санхүүгийн боломжийг харгалзан үзнэ. Учир нь ЯОУИС-д сургалт англи хэл дээр явагдах ба ЯОУИС-ийн сургалтын төлбөр тооцдог журмыг мөрдөнө.

Сургалтын хамтарсан хөтөлбөрийг амжилттай дүүргэвэл хоёр их сургуулийн дээд боловсролын магистрын зэргийн дипломтой төгсөнө.

  1. ШУТИС-ийн магистрын зэргийн диплом.
  2. ЯОУИС-ийн магистрын зэргийн диплом.

 

Сургалтын хөтөлбөрийн ерөнхий бүтэц

“Бизнесийн удирдлага”

Ангилал

Тодорхой чиглэлээр мэргэших бол

Тодорхой чиглэлээр мэргэшихгүй бол

Эхний жил: ШУТИС-д

Мэргэжлийн суурь хичээлүүд

16 кр

16 кр

Платформ семинар

3 кр

3 кр

Хоёр дах жил: ЯОУИС-д

Ахисан түвшний семинар (Магистрын төгсөлтийн ажлыг нэг сэдвээр 3 семестр дараалан бичнэ.)

3 кр

3 кр

Тодорхой чиглэлээр мэргэших бол

  • Менежмент
  • Санхүү
  • Маркетинг
  • Үйлдвэрлэл/Мэдээллийн технологи

12 кр

0 кр

Ахисан түвшний сонгох  хичээлүүд

16 кр

28 кр

Нийт кредит

50 кр

50 кр

“э-Бизнесийн менежмент”

Эхний жил: ШУТИС-д

Мэргэжлийн суурь хичээлүүд

14 кр

Платформ семинар

3 кр

Хоёр дах жил: ЯОУИС-д

Ахисан түвшний семинар (Магистрын төгсөлтийн ажлыг нэг сэдвээр 3 семестр дараалан бичнэ.)

3 кр

“Бизнесийн Удирдлага”-ын магистрын сонгон хичээлүүд

10 кр

“э-Бизнесийн Менежмент”-ийн магистрын сонгон хичээлүүд

10 кр

Нийт кредит

40 кр

ЯОУИС-ийн мэдээллийг http://www.iuj.ac.jp/ хаягаар хандаж авна уу .

ЯОУИС-д суралцахад шаардагдах нэг жилийн дундаж зардал:

  • Сургалтын төлбөр 25000$
  • Амьдрах зардал 7000$ (Дотуур байр 4000$, хоол 3000$)

Хамтарсан хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга 2013.02.27-ны Лхагва гаригт 17:00 цагт КтМС-ийн 205 тоот өрөөнд болно.

Холбоо барих хаяг:

ЯОУИС-д хоёр жилээр суралцах эсвэл хамтарсан хөтөлбөрт хамрагдаж суралцах хүсэлтэй бол ШУТИС-ийн КТМС-ийн багш Д.Оюунгэрэлд (88082869, oyun_tod@yahoo.com) хандаж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Хөтөлбөрийг сонирхож байгаа бол дараахь хаягаар орж тандалтын судалгааг бөглөнө үү, Баярлалаа.

https://docs.google.com/forms/d/1yMtkm56eioNhtS9paKJtIb17ICP3YKcdlvB2jIz-OfA/viewform

 

 

Affiliated schools