link

Оюутны Универсиад III наадмын шатрын тэмцээн өндөрлөлөө.
2013-02-09 03:10 Админ

Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын шатрын шигшээ тэмцээн 2013 оны 02 сарын 04-06-ны өдрүүдэд “Хос мастер” шатрын академи дээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт нийслэлийн болон хөдөө орон нутгийн 19 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 33, эмэгтэй 20 оюутан тамирчид оролцлоо.

Байгууллагын дүнгээр:

1 байранд 15,5 оноогоор Б.Сэлэнгээ дасгалжуулагчтай МУИС

2 байранд 15 оноогоор Б.Лхамсүрэн дасгалжуулагчтай ҮБТДС

3 байранд 14,5 оноогоор н.Түвшинжаргал дасгалжуулагчтай ТТДС

4 байранд 14,5 оноогоор БХИС

5 байранд 14 оноогоор Б.Ганзориг дасгалжуулагчтай  ШУТИС-ийн баг тамирчид тэргүүллээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд ШУТИС-ийн оюутан, Олон улсын мастер Б.Мөнгөнтуул /5,5 оноо/, Шихихутаг ДС-ийн оюутан, их мастер Т.Батчимэг /5 оноо/, ТТДС-ийн оюутан, Фиде мастер У.Лхамсүрэн /5 оноо/, эрэгтэй тамирчидаас ТТДС-ийн оюутан, их мастер Б.Мөнхгал /6,5 оноо/, ҮБТДС-ийн оюутан, их мастер Ц.Батчулуун /6 оноо/, МУИС-ийн оюутан, дэд мастер Б.Галмандах /6 оноо/ нар тус тус тэргүүн байранд шалгаран өргөмжлөл, их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналыг хүлээн авлаа. Тэмцээнээс шалгарсан тамирчид 2013 оны 07 сард ОХУ-ын Казань хотноо болох зуны 27 дугаар “Универсиад” их наадамд оролцох эрхтэй болж байгаа юм. Универсиад их наадам нь нийслэлийн бүсийн волейболын тэмцээнээр үргэлжлэх ба 2 сарын 15-17-ны өдрүүдэд Спортын төв ордон, ШУТИС-ийн спорт зааланд тус тус явагдана.

 

БТСТэнхим

 

Affiliated schools