link

“Канадын модон каркасан барилгын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2013-03-02 00:53 Админ

ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Канадын модон каркасан барилгын технологийг хөгжүүлэх төслөөс “Канадын модон каркасан барилгын хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Д.Одхүү нар урилгаар оролцов. Мөн түүнчлэн Барилга хот байгуулалтын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Онцгой байдлын ерөнхий  газар, гүйцэтгэгч, зураг төсөв, материал нийлүүлэгч компанийн төлөөллүүд болон ШУТИС-ийн эрдэмтэн багш нар оролцлоо.

 

Хэлэлцүүлэгт ОМССХ-гийн захирал Ц.Энхбаатар “Канадын модон каркасан барилгын технологийг нэвтрүүлэх”, Төслийн менежер Т.Баясаа “Барилгын чанар, материал хангамж”, “Хонка” ХХК-ийн захирал Б.Энхбаяр “Канад модон каркасан барилгын гүйцэтгэл, БШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албаны хяналтын инженер Ц.Цэндзаяа “Модон араг бүтээцтэй цэцэрлэгийн барилга”, БХБЯ-ны “Сум дундын төв” төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Г.Булган “Сум дундын төв” төслийн тухай илтгэл тавилаа.

 

 

Хэлэлцүүлэгээр модон араг бүтээцтэй барилгыг барихад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зарим шийдвэрлэх арга замыг тодорхойлж чадсан нь уг хэлэлцүүлэгийн ач холбогдол оршив. Модон араг бүтээцтэй барилгын технологийн холбогдох норм ба дүрмийг батлах, Канадын зүсмэл модон материал, зоргодсон хавтан (OSB) болон бусад материалыг хямдаар нийлүүлэх арга замыг эрэлхийлэх шаардлагатайг ярилцав.

Хэлэлцүүлгийн илтгэлүүдийг татаж авах:

1. ОМССХ-гийн захирал Ц.Энхбаатар “Канадын модон каркасан барилгын технологийг нэвтрүүлэх”

2. Төслийн менежер Т.Баясаа “Барилгын чанар, материал хангамж”

3. “Хонка” ХХК-ийн захирал Б.Энхбаяр “Канад модон каркасан барилгын гүйцэтгэл

4. БШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албаны хяналтын инженер Ц.Цэндзаяа “Модон араг бүтээцтэй цэцэрлэгийн барилга”

5. БХБЯ-ны “Сум дундын төв” төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Г.Булган “Сум дундын төв” төсөл

 


ЗХШҮГ

 

Affiliated schools