link

ШУТИС-ийн хүндэт профессор Н.Цэвгээ азтангаар тодорч 9 сая төгрөгийн үнэтэй “etap” програмыг нэг жилийн хугацаатай ашиглах эрхээр шагнагдлаа
2013-03-06 18:23 Админ

Монгол Улсын эрчим хүчний салбарын инженерүүдэд зориулагдсан Америкийн нэгдсэн улсын “etap” програмын сургалтыг өнгөрсөн 2 дугаар сард “Эрчим инженеринг” ХХК зохион байгуулсан билээ. Тус сургалтад ЭХИС-ийн Цахилгаан системийн автоматжуулалтын профессорын багийн тэргүүлэх профессор Ч.Нацагдорж, ахлах багш Н.Цэвгээ нар оролцсоноос ШУТИС-ийн хүндэт профессор Н.Цэвгээ азтангаар тодорч 9 сая төгрөгийн үнэтэй “etap” програмыг нэг жилийн хугацаатай ашиглах эрхээр шагнагдлаа. Энэ нь “etap” програмыг сургалтад ашиглах анхны алхам боллоо. Цаашдаа дээрх компанитай хамтарч тус програмыг ашиглах, лаборатори байгуулахаар ярилцаж байна.

 


ЗХШҮГ

Affiliated schools