link

ШУТИС-ийн волейболчид универсиадад тэргүүллээ.
2013-03-11 22:20 Админ

Монголын оюутны спортын “Универсиад -3” наадмын волейболын шигшээ тэмцээн спортын энэ сарын 04-11-ний өдрүүдэд  амжилттай зохион байгуулагдаж өрсөлдөөнтэй ширүүхэн болж өнгөрлөө. 

Тус тэмцээнд баруун бүс, зүүн бүс, төвийн бүс, нийслэлийн бүсээс шалгарсан  их, дээд сургуулиудын оюутан тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа.
Тэмцээнд нийт эрэгтэй 15, эмэгтэй 11 багийн 300 гаруй тамирчид өрсөлдөж эрэгтэй багуудаас:

1-р байранд  М.Бат-Очир дасгалжуулагчтай Д.Өлзийсайхан ахлагчтай ШУТИС

2-р байранд  С. Амгаабазар дасгалжуулагчтай Д.Билгүүн ахлагчтай ХААИС

3-р байранд  Н.Галбадрах дасгалжуулагчтай М.Мөнхсайхан ахлагчтай МУИС

Эмэгтэй багуудаас:
1-р байранд Б.Ням дасгалжуулагчтай Ч.Халиун ахлагчтай ШУТИС

2-р байранд Р.Тамир дасгалжуулагчтай А.Пүрэвсүрэн ахлагчтай МУБИС

3-р байранд С. Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС –ийн баг тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Байгууллагын дүнгээр:

  1. ШУТИС
  2. ХААИC
  3. МУИС -иуд эхний байрыг эзлэсэн байна.

Тэмцээнд амжилттай оролцсон багш дасгалжуулагч, оюутан тамирчиддаа баяр хүргэж, спортын улам их амжилт хүсэн ерөөе.

БТСТэнхим

Affiliated schools