link

“Техник-технологийн шинэчлэлд математикийн хэрэглээний хандлага” сэдэвт хурал боллоо.
2013-03-15 18:28 Админ

2013 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “Техник-технологийн шинэчлэлд математикийн хэрэглээний хандлага” сэдэвт онол-практикийн уламжлалт бага хурал ШУТИС-ийн ШУТ-ийн Төв номын санд болж амжилттай өндөрлөлөө.

Хурлыг ШУТИС-ийн Математикийн сургуулийн Системийн динамик загварчлалын профессорын баг, Хэрэглээний математикийн төв СЭЗДС-тай хамтран зохион байгуулсан байна.

Хуралд ШУТИС, МУИС, МУБИС, ЭМШУИС, СЭЗДС, Этүгэн ДС, Улаанбаатар ДС –ийн багш ,судлаачид илтгэл тавьж оролцлоо.

Хуралд оролцогчид Математикийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудыг ашиглан уул уурхай, дулаан, усны хангамж,  эрүүл мэнд, менежмент,эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн олон сонирхолтой илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн байна. 

MC

Affiliated schools