link

Ч.Авдайгийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
2013-03-18 20:30 Админ

Монгол Улсын Ардын багш ШУА-ийн жинэхэн гишүүн, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Авдайгийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Магистр, бакалавр оюутны дунд зохиогдсон эрдэм шинжилгээний бага хурал нь оюутанд судалгаа шинжилгээний арга барил эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг сайжруулах зорилгоор Математикийн сургууль, Механик Инженерийн сургууль, Үйлдвэрлэл Технологи Дизайны сургууль, Хүнс Биотехнологийн сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан.

Нийт 30 гаруй илтгэл, судалгааны ажлын үр дүн ололт амжилтаа хэлэлцүүлэн, эрдэмтэн багш профессоруудын зөвлөгөөг авлаа.

   

Судалгааны ажлын чанар, ололт амжилт, дэвшилтэт байдлыг харгалзан байр эзлүүлэхэд:

Бакалавр оюутнуудаас:

  1. “Камерийн автомат суурь” Илтгэгч Б.Одхүү, Б.Дондогжамц нар Удирдагч А.Батбаяр (МИС) 
  2. “Био-уусгалтыг нэмэлт тэжээлүүд ашиглан хурдасгах боломжын судалгаа” Илтгэгч Г.Даариймаа, Удирдагч  П.Жүгдэрнамжил нар (ОрТС)
  3. “Халькопирит давамгайлсан зэсийн баяжмалыг иодын орчинд уусгах аргыг боловсронгуй болгох нь” Илтгэгч Г.Хүрэлбаатар (ОрТС)

”Ноолуурын дээж будах лабораторийн автомат төхөөрөмж” Илтгэгч Э.Нямгэрэл, Б.Отгонбаатар  Удирдагч Д.Пүрэвмагнай (ҮТДС)

 Магистр оюутнуудаас:

  1. “Морины хөдөлгөөнийг загварчилж, хүний хөдөлгөөний дутагдлыг нөхөх механзмийн судалгаа” Илтгэгч Б.Мөнхбаясал, Удирдагч Р.Найдандорж (МС)
  2. “Зам барилгын зураг төслийн автоматжуулалт тооцоо mrcad 1.0 програмын тухай” Илтгэгч Б.Батгэрэл, Удирдагч До.Нямсүрэн (МС)
  3. “Шивүүрт сульхир (agriophyllum pungens (vahl) link ex a.Dietr.)-ын химийн найрлагын бүрдэл бүтцийн судалгаа” Илтгэгч А.Олзодмаа, Б.Цэндээ, М.Думаа Удирдагч Д.Цэцэгээ (ХИБС)

 

Хурал зохион байгуулах комисс:  МИС, МС, ҮТДС, ХИБС

Affiliated schools