link

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар Японы Нагояагийн Их сургуультай хамтарсан судалгааны нээлт боллоо
2013-03-21 22:44 Админ

Улаанбаатар хотын  агаарын бохирдлыг бууруулахаар Японы Нагояагийн Их сургууль, ШУТИС-ийн багш, оюутны хамтарсан судалгааны нээлт 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ШУТТНС-ийн 405 тоотод боллоо.

Уг хамтарсан  судалгааны ажилд Нагояагийн Их Сургуулиас нийт 14 багш оюутнууд оролцох бөгөөд Монголын талаас ШУТИС-ийн 7 оюутан 4 багш, МУИС-ийн зарим мэргэжлийн оюутан багш нарыг оролцуулан нийслэлийн 80 цэгээс дээж авч Нагояагийн Их сургуулийн Хээрийн Судалгааны төвийн анализын лабораторид шинжлэн судалж шинжлэх ухааны үндэслэл бүхий нарийвчилсан үр дүнг гарган, цаашид агаарын бохирдлыг талаар авч хэрэгжүүлэх арга замын талаар 2 талын судлаач оюутнууд илтгэл тавин саналаа хэлэлцэж гаргасан дүгнэлтийг Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудад хүргэн хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

 

Нээлтэнд ирсэн хүмүүст хандаж ШУТИС-ийн ректор Т.Батбаяр мэндчилгээ дэвшүүлэхдээ "Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн Ноён Кидокоро Такүо, ШУТИС-ийн Хүндэт доктор Адачи Маморү, Хүндэт профессор Цүкада Казүхиро, Нагояагийн их сургуулийн Эрдэмтэн багш, оюутан судлаач та бүхэнд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, профессор багш нар, оюутан судлаачдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхиилье.

Нагояагийн Их сургууль, ШУТИС-ийн хамтын ажиллагааны эхлэл 2003 онд тус их сургуулийн Музейн профессор, судлаач  Байгаль Орчны судалгааны салбарын эрдэмтан багш нар манай ГГТС-ийн багш нартай хамтран “Монгол орны геологи ба байгаль орчин”-ы талаар Хээрийн судалгааны ажил хийснээр анх тавигдаж улмаар 2006 онд Нагояагийн их сургуулийн Музей нь манай сургуулийн Стратиграфи Палентологийн төвтэй хамтарсан судалгаа хийх гэрээ, 2008 онд ГГТС-тай оюутан солилцох гэрээ, 2009 онд 2 их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ тус тус байгуулан үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ хугацаанд тус сургуулиас хамтарсан судалгааны ажилд зориулан орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Нагояа их сургуулийн хээрийн судалгааны төв”, Чулуулгийн механик болон Химийн боловсруулалтын лаборатори, өндөр нарийвчлал бүхий анализийн лаборатори байгуулсан ба үүний үр дүнд манай хоёр их сургуулийн төдийгүй холбогдох мэргэжлийн хүмүүс үр бүтээлтэй ашиглан судалгаа шинжилгээний ажил хийж байгаад бид бүхэн баяртай байдаг юм .

Өнгөрсөн 2011 онд Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч ШУТИС-ийн Хүндэт доктор Хамагүчи Мичинари манай сургууль дээр айлчилан ирж 2 их сургуулийн хооронд оюутан солилцооны санамж бичигт гарын үсэг зурснаар манай хоёр сургуулийн оюутан залуус хамтарсан судалгаа хийх, туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх боломж нөхцлөөр бүрэн хангагдсан юм.

Үүний нэг тод жишээ нь Нагояагийн Их Сургуулийн хэрэгжүүлж буй томоохон төсөл болох “Азийн бүс нутгийн ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх төсөл”-ийн хүрээнд хийгдэж буй УБ хотын агаарын бохирдлыг цасны дээжээр шинжлэх нарийвчилсан судалгааны ажилд ШУТИС-ийн багш, оюутнууд оролцож хамтарсан судалгаа хийхээр болсон явдал юм.

Энэхүү хамтарсан судалгаа үр дүнгээ өгч цаашид оновчтой бодит ажил болон хэрэгжинэ хэмээн найдаж байна. Манай хоёр их сургуулийн хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжих болтугай" гэлээ.

Affiliated schools