link

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо манай улсад айлчлана
2013-03-29 18:41 Админ

Асахи шинбун. 2012.03.27

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН ДЭЭР ЕРӨНХИЙ САЙД  МОНГОЛЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ТОГТВОРТОЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

Абэ Шинзо ерөнхий сайд энэ сарын 30,31-нд Монголд айлчлан, Японы засгийн газраас хөгжиж буй орнуудад үзүүлдэг хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ыг агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлнэ. Хятад болон Ази даяар асуудал болоод буй PM2.5 (агаар дахь 2.5 микрометрээс жижиг тоосонцор) зэргээс үүдэж буй агаарын бохирдлыг бууруулах бодлогод японы технологиор дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэх юм.

Нийслэл Улаанбаатарт хүн амын огцом өсөлтийн улмаас гэрийн зуух болон дулааны цахилгаан станцаас үүдсэн агаар дахь их хэмжээний нүүрсний утааны бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа билээ.  Японы засгийн газар 2010 оны 3 сараас “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх” төсөл болгон ODA-р техникийн тусламжаар дэмжлэг үзүүлж байгаа юм. Төсөл дуусах хугацаа энэ сарын эхэнд байсан ч 3 жилээр сунгахаар болов.

PM2.5 хөтөлбөрийн хүрээнд Япон Хятадын дээд хэмжээний тунхаг гаргасан ба Японы технологийг Хятадын тал өндрөөр үнэлсэн байдаг.

Засгийн газрын танхимийн дарга Сүга Ёшихидэ 27-ны хэвлэлийн баг хурал дээр ерөнхий сайдын Монголд хийх айлчлалын төлөвлөгөөг танилцуулав. Тэрээр (Атомын цахилгаан станцуудыг зогсоосноос хойш эрчим хүчний байгалийн нөөцийн экспортийн хэмжээ 3 триллион япон иен давсан. Монгол улс бол эрчим хүчний бодлогод  чухал ая холбогдолтой улсуудын нэг) хэмээн тэмдэглэв.

Орчуулгын эх: http://www.asahi.com/international/update/0327/TKY201303270130.html

Нихон кэйзай шинбун. 2012.03.27

МОНГОЛЫН ОРЧИН, ДЭД БҮТЦИЙГ ДЭМЖИХЭЭ АБЕ ЕРӨНХИЙ САЙД АЙЛЧЛАЛЫН ҮЕЭРЭЭ ИЛЭРХИЙЛНЭ.

Абэ Шинзо ерөнхий сайд 30-наас эхлэх Монгол дахь айлчлалын үеэрээ нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудалд техникийн тусламж болон түгжрэлийг арилгах замын дэд бүтцийн байгууламжинд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлнэ. Эрчим хүчний хөгжилд хандсан эрчимтэй хамтын ажиллагааний төлөө Элбэгдорж ерөнхийлөгчтэй уулзахдаа эдийн засгийн түншлэлийн гэрээ (EPA)-ний хэлэлцээрийг түргэтгэх дээр санал нэгдэх төлөвтэй байна.

Засгийн газраас Монголд дэлхийд томоохонд тооцогдох нүүрсний уурхайн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт болон гэрээ хэлэлцээртэй холбоотой дүрэм, журам боловсруулах зэрэг гадаадын компаниудыг татан оруулахыг дэмжих орчины шинэчлэлтэнд туслана. Анагаах ухааны салбарын боловсон хүчний сургалтанд мөн дэмжлэг үзүүлнэ.

Засгийн газрын танхимийн дарга Сүга Ёшихидэ 27-ны хэвлэлийн баг хурал дээр (Япон, стратеги бүхий эрчим хүчний бодлого боловсруулах үед Монгол улс чухал ач холбогдолтой улсуудын нэг шүү) хэмээн дурдав.

Орчуулгын эх: http://www.nikkei.com/article/DGXNASFS2702C_X20C13A3PP8000/

Товч намтар: http://en.wikipedia.org/wiki/Shinz%C5%8D_Abe

АБЭ ШИНЗОО.  1951 оны 9 сарын 21-нд Ямагата аймгийн Нагато хотод төрсөн. 2012 оноос Японы Ерөнхий Сайдаар ажиллаж байна.  Улс төрчийн хувьд Японы Либерал Ардчилсан намын ерөнхийлөгч, Парламент дахь Оягакү тийрэлт хэмээх бүлгэмийн дарга байсан. 2006 онд Японы 90 дэх Ерөнхий сайдаар сонгогдож байсан. Дайны дараахь хамгийн залуу ерөнхий сайд, дайны дараа төрсөн анхны ерөнхий сайд хэмээгдэж байжээ.  

Сэйкэй дунд, ахлах сургуулиудыг дүүргээд Сэйкэй Их сургуульд улс төр судлалаар суралцсаж 1977 онд төгссөн. Улмаар Америкийг зорьж Өмнөд Калифорны Их Сургуульд Нийгмийн бодлогын чиглэлээр суралцаж төгсгөжээ. 1979 оноос Кобэ ган компаниас ажлын гараагаа эхлэсэн.   

ШУТИС, ЭШГ Ч.Баасандаш

Affiliated schools