link

Дэлхийн номын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв
2013-04-25 21:15 Админ

Шинжлэх ухаан технологийн номын сан нь уламжлал болгон тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр”-ийг 2013 оны 04-р сарын 22-24-ны өдрүүдэд уншигч, зохиогчдын хамт тэмдэглэн өнгөрүүллээ.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд:

Уншигчдын дунд "50 ном уншья" танин мэдэхүйн тэмцээн, номын дуудлага худалдаа, дэлхийн номын өдөр та боломжийг ашигла, "Унш-Сэтгэ-Боловсор" танин мэдэхүйн тэмцээн, С.Ямаахайн “Бишрэхийн учир” зохиогч уншигчийн уулзалт, номын төрөлжсөн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдийг зохион явуулав.

        "Унш-Сэтгэ-Боловсор" ном унших 1-р аяныг ШУТИС-ийн номын сангаас 2012 онд зарлаж уншигчид идэвхитэй оролцсон. Тус аяны зорилго нь оюутан залуусыг ном уншихад сонирхолтой болгох, төлөвшүүлэх, номоор дамжуулан мэдлэг, мэдээлэл авахад туслах, номын санчдын үйлчилгээний ажлыг урамшуулах, улмаар жил бүр уламжлал болгон сонирхолтой, өвөрмөц хэлбэрээр уншигчдын саналыг тусган зохион байгуулах зорилготой.

        "50 ном уншья" танин мэдэхүйн тэмцээнд ШУТИС-ийн КТМС-ийн Б.Гүнболд ахлагчтай 1-р баг, Ц.Баатарцогт ахлагчтай 2-р баг, БИАС-ийн Э.Сувд-Эрдэнэ ахлагчтай 1-р баг, Т.Норовцэрэн ахлагчтай 2-р баг, ЭХИС-ийн Ж.Баярбат ахлагчтай баг, УУИС-ийн багууд оролцож 15 асуултанд хариулж 50 ном авахын төлөө тоглосон. Тэмцээнд маш олон уншигчид орох саналаа ирүүлж байсан.

        Мөн уншигчдын дунд явуулсан "Унш-Сэтгэ-Боловсор" танин мэдэхүйн тэмцээнд ШУТИС-ийн БИАС-ийн Г.Лут-Очир ахлагчтай баг 1-р байр

ХИБТС-ийн Б.Болор-Эрдэнэ ахлагчтай баг 2-р байр

БИАС-ийн Д.Одгийв ахлагчтай баг 3-р байруудыг эзэлсэн.

        Дэлхийн номын өдрийн хүрээнд 4-р сарын 22-24-ны өдрүүдэд уншигчдын хугацаа хэтрүүлсэн номын торгууль төлөхгүйгээр үйлчилгээ үзүүлсэн нь уншигчид сэтгэл хангалуун байсан. Мөн сүүлийн 2 жилд шинээр ирсэн ном, сурах бичиг гадаад сэтгүүлээр гаргасан үзэсгэлэн олны таашалд нийцсэн.   

Хүний их эмч доктор проф. С.Ямаахайн “Бишрэхийн учир” зохиогч уншигчийн уулзалт болж уншигчидтай сонирхолтой ярилцлага өрнүүлэн - Уг арга хэмжээнд МУ-ын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин, төрийн шагналт, Буриад улсын гавьяат жүжигчин Ц.Гантөмөр, Улсын филармоний дэргэдэх Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулуун, хөгжийн зохиолч Х.Алтангэрэл, ШУТИС-ийн проф. багш нар, оюутны төлөөлөл оролцож сонирхолтой асуулт тавьж, хөгжим бүжгийн коллежийн уран бүтээлчид ая дууны мэндчилгээ хүргэсэн.

Дэлхийн номын өдөр бусад жилүүдээс өргөн хэмжээнд болж өндөрлөлөө.

Affiliated schools