link
Мэргэжлийн дадлага олгохоор оюутан солилцох Олон Улсын Холбоо IAESTE байгууллага сурталчлах нээлттэй өдөрлөг 2008 оны 9-р сарын19-нд ШУТИС-д боллоо.Уг арга хэмжээнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, ШУТИС-ийн ОУХАА-ы дарга IAESTE Mongolia -ийн Үндэсний нарийн бичгийн дарга Ц.Сарантуяа болон IAESTE -аар Монголд дадлага хийж байгаа гадаадын оюутнууд оролцсон юм. Ректор Б.Дамдинсүрэн өдөрлөгт оролцож байгаа оюутнуудад хандаж, гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж дадлагажина гэдэг хоёр талын оюутнууд харилцан туршлага солилцох, сурсан мэдсэнээ улам бататгах сайхан боломж олдож байгаа хэрэг юм. Оюутнууд та нар үүнд хамрагдахын тулд нэгдүгээрт, мэргэжлээ онолын түвшинд сайн эзэмшиж хоёрдугаарт, гадаад хэл, тэр дундаа англи хэлийг төгс эзмших нь чухал шүү хэмээн зөвлөсөн юм. IAESTE Mongolia -ийн Үндэсний нарийн бичгийн дарга Ц.Сарантуяа IAESTE -ийн талаар товч танилцуулсны дараа Монголд дадлага хийж байгаа гадаадын оюутнууд болон Грек, АНУ, Солонгос, Португаль зэрэг гадаадын орнуудад амжилттай дадлага хийгээд ирсэн манай оюутнууд сэтгэгдлээ ярьсан.
Мэргэжлийн дадлага олгохоор оюутан солилцох ОУ-ын IAESTE холбоо нь 1948 оны1-р сард Лондоны Эзэн хааны коллежийн оюутны асуудал эрхэлсэн зөвлөлийн санаачлагаар байгуулагдсан ба одоо эгнээндээ 81 Үндэсний зөвлөлийг нэгтгэсэн боловсрол, үйлдвэрлэл, оюутны эрх ашгийг холбож ажилладаг төрийн бус байгууллага юм. ШУТИС-нь тус байгууллагад МУ-ыг төлөөлөн хамтарч ажилладаг байгууллага байдлаар 2001 онд элссэн бөгөөд 2006 оноос жинхэнэ гишүүний эрхтэйгээр ажиллаж байгаа юм.Тус байгууллагад элссэнээр Монголын залуу багш нар болон бакалавр, магистр, доктор оюутнуудад өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургууль, нэртэй компаниудад нэг сараас нэг жилийн хугацаатайгаар өөрийн мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээс гадна хэлнийхээ мэдлэгийг сайжруулах өргөн бололцоо олгодог юм. Өнгөрсөн хугацаанд 130 гаруй оюутан, багш нар гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дадлага хийсэн бөгөөд гадаадын 100-аад оюутан Монголд дадлага хийсэн байна.
Хэвлэл мэдээллийн ажилтан С.Сосор
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened