link
ШУТИС, КТМС-ийн Эдийн засаг, менежментийн салбараас бэлтгэдэг “Бизнесийн удирдлага”-ын бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэхээр Олон улсын магадлан итгэмжлэлийн “ACBSP” байгууллагын олон улсын шинжээчид АНУ-аас хүрэлцэн ирж, тус сургууль дээр 2013 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар 2-ны өдрүүдэд ажиллаж байна. Тэднийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Б.Очирбат 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа. Мөн энэ өдөр шинжээчид ШУТИС-ийн ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн болон захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж ярилцан, зарим асуултанд хариулт авлаа. Тус сургууль дээр АНУ-ын “Harris-Stowe”-ийн улсын их сургуулийн Бизнесийн сургууль (“Anheuser-Busch” School of Business)-ийн захирал, док(Ph.D)., проф. Фара Закера(Fara Zakery), “University of the Rockies” их сургуулийн “School of Organizational Leadership” сургуулийн захирал док(Ph.D)., проф.Дуглас Гилберт(Douglas Gilbert), “Cardinal Stritch University”-ийн Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн захирал док(Ph.D)., проф. Томас Шейдин (Thomas Scheiding) нарын бүрэлдэхүүнтэй олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг ажиллаж байна.
ACBSP (Accreditation Council for Business Schools and Programs) байгууллага нь бизнесийн дээд боловсролыг дэмжих, алдаршуулах, сургалтын төгс чанарыг урамшуулах үйл ажиллагаа эрхэлдэг Олон улсад зөвшөөрөгдсөн мэргэжлийн магадлан итгэмжлэлийн тэргүүлэгч байгууллага юм. ACBSP нь 44 орны 1100 гаруй гишүүн сургуультай. Үүнээс 38 орны 908 сургууль амжилттай магадлан итгэмжлэгдсэн байна. “Бизнесийн удирдлага”-ын бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэснээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, төгсөгчид гадаад улс оронд мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэнэ. Түүнчлэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх, сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, багшийн хөгжлийг хангах, ур чадварыг дээшлүүлэх зэрэг маш олон боломж бүрдэж байна.
КтМС-ийн Олон улсын магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлыг сүүлийн 3 жил ханган ажилласан бөгөөд 2011.10.01-нд “ACBSP” байгууллагын магадлан итгэмжлэлд албан ёсоор бүртгэгдэн 2012.06.19-нд Урьдчилсан шалгуур үнэлгээний тайланг амжилттай хамгаалж, ACBSP-ын магадлан итгэмжлэлд нэр дэвшигч статустай сургуулийн гэрчилгээ авсан. 2013 оны 8 сард Өөрийн үнэлгээний тайлангаа Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаас тогтоосон хугацаанд бичиж хүргүүлэн өндөр үнэлгээ авчээ. 2011 өөрийн үнэлгээний тайлан бичих, бэлтгэл хангах ажлын хүрээнд тус сургуулийн Эдийн засаг, менежментийн салбарын нийт 29 багш 6 баг болж ажилласан байна.
Дэлхийн янз бүрийн улс орнуудын их дээд сургуулийн Бизнесийн удирдлагын хөтөлбөр болон сургуулийн магадлан итгэмжлэлийн шинжээчээр олон жил ажилласан дадлага туршлагатай, нэр хүнд бүхий эдгээр шинжээчид тус сургуулийн түүхэн туршлага, ололт амжилтыг өндөрөөр үнэлжээ.
ШУТИС, КтМС-ийн Эдийн засаг, менежментийн салбар нь 1959 оноос 54 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Монгол улсын дээд боловсролын салбарт Бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр анхдагч, тэргүүлэгч сургууль болтлоо хөгжиж, өнгөрсөн жилийн хугацаанд 24 мэргэжлээр нийт 4700 хүнийг төгсгөн гаргасан. Түүнчлэн Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын холбоо(Eduniversal)-ны шалгаруулалтаар Дэлхийн шилдэг 1000, Азийн шилдэг 70 сургуулийн нэгээр (2008-2013 онд) 5 дахь жилдээ шалгарсан ба Дэлхийн эдийн засаг, бизнесийн 19000 сургуулиас 870- д жагсаж байна.
ТГ
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened