link

ОХУ-ын МТУСИ-тай хамтарсан “2+2” хөтөлбөр
2013-10-03 02:39 Админ

2013 оны 9-р сарын 18-нд олон улсын “2+2” хамтарсан хөтөлбөрөөр суралцагсадтай МХТС-ийн удирдлагууд уулзлаа. МХТС-ийн захирал Б.Сүхбат сургуулиа танилцуулж, “2+2” хөтөлбөрийн онцлог, давуу талууд, МТУСИ-ийн товч танилцуулга, багш төвтэй сургалт, шавь төвтэй сургалтыг  тайлбарлан орос хэлийг шамдан суралцаж дэлхийд нэр хүнд өндөртэй Москвагийн Холбоо Информатикийн Техникийн Их Сургууль (МТУСИ)-д амжилттай суралцан, эх орондоо хэрэгтэй чадварлаг инженерүүд болохыг  зөвлөлөө.  Мөн тус сургуулийн зүгээс оюутнуудын суралцах таатай орчинг бүрдүүлэх талаар анхаарч байгааг танилцуулав.

 

МТУСИ ба МХТС-ийн “Хамтран ажиллах гэрээ”-г шинэчлэн хийж, 2 сургуулийн хооронд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, инноваци, сургалт, мэргэжил дээшлүүлэлт, оюутан солилцоо зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах “Рабочая программа”-г 2012 онд хийж баталгаажуулсан.

2012 оны 3-р сараас эхлэн “2+2” хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд хийгдэн, “Холбооны сүлжээ, холболтын технологи”,“Хөдөлгөөнт холбоо” мэргэжлийн “2+2” хамтарсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, 2013 оны 6-р сард МТУСИ-аас “2+2” хөтөлбөрийн бэлтгэл ажлыг үнэлүүлэн, сургалтын хөтөлбөрийг 2 тал гарын үсэг зурж баталгаажууллаа.

Оюутан солилцооны хөтөлбөр, ” 2+2”  хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх талаар 2013 оны 4,5-р сард МТУСИ-тай хамтран ажилласны үр дүнд МХТС-ийн 2 багш, 8 оюутан МТУСИ-ийн “Ока” зусланд 2013 оны 6 сарын 25-аас 7 сарын 19 хүртэлх хугацаанд амраад ирэв. Цаашид МТУСИ-аас оюутан, багшийг хүлээн авах хэлбэр, хугацаа, бэлтгэл ажлын талаар холбогдох ажлууд хийгдэнэ.

”2+2” хөтөлбөрийн ангийн элсэлтийг авч, 2013-2014 оны  хичээлийн жилд 40 оюутантай анги олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байна 2013 оны  10-р сард МТУСИ-ийн гадаад харилцааны албаны дарга  Каприелова О.Н болон МТУСИ-ийн Холбооны Сүлжээ Холболтын Технологийн факультетийн декан, академич, профессор Гордиенко В.Н нар албан айлчлал хийж, сургуулийн удирдлага болон “2+2” хөтөлбөрийн ангийнхан, зөвлөх багштай уулзах, мөн “1+1” магистрын хөтөлбөрөө танилцуулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Affiliated schools