link
Сүлжээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч CISCO компани олон улсад CISCO Academy Netriders нэртэй сүлжээний тэмцээнийг зохион байгуулдаг. Уг тэмцээн нь үндэсний, бүсийн, дэлхийн аварга гэсэн 3 шаттай зохиогддог бөгөөд Ази номхон далайн орнуудын бүсэд энэ жил Монгол улсад анх удаа үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2013 оны 09-р сарын 28-нд ШУТИС-ийн КТМС дээр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд CISCO-ийн сургалт явуулдаг академиудад бүртгэлтэй сурагчид оролцдог бөгөөд ШУТИС-ийн МХТС-ийн дэргэдэх CISCO академиас 4 баг, МУИС-ийн МТС-иас 2 баг, ШУТИС-ийн КТМС-ийн дэргэдэх CISCO академиас 6 баг оролцлоо. Тэмцээн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдаж эхний хэсэгт багууд онолын тест болон асуултын шалгалтуудыг гүйцэтгэсэн бол дараагийн хэсэгт өгөгдсөн практик даалгаврыг гүйцэтгэж өрсөлдлөө. Тус тэмцээнд ШУТИС-ийн МХТС-ийн дэргэх академиас орсон багууд амжилттай оролцож, тэргүүн байрыг тус сургуулийн баг, хоёрдугаар байрыг МУИС-ийн МТС-ийн баг, 3-р байрыг ШУТИС-ийн КТМС-ийн баг тус тус эзэлсэн байна. МХТС-аас орж тэргүүн байрыг эзэлсэн багийн гишүүд нь Б.Баасандорж, Ж.Алтай нар бөгөөд дараагийн шат болох бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнууллаа.
Уг тэмцээн нь цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд түрүүлсэн багтаа цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсч дэлхийд Монголынхоо нэрийг гаргахыг хүсэн ерөөе.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened