link

Испани улсын Гранада хотод Олон Улсын Хоол зүйн 20-р Их Хурал боллоо
2013-10-04 18:49 Админ

2013 оны 9-р сарын 15-20-ны өдрүүдэд Испани улсын Гранада хотод болсон  Олон Улсын Хоол зүй, Шим Тэжээл Судлалын Холбооны 20-р Их Хуралд ХИБС-ийн дэд захирал, доктор М.Пүрэвжав, тэргүүлэх профессор, доктор Г.Энхтайван, ахлах багш, доктор Л.Цэрэнпүрэв нар амжилттай  оролцоод ирлээ.

Энэхүү 5 өдөр зохион байгуулагдсан Олон Улсын Хоол зүй, Шим тэжээл судлалын  Холбооны 20-р Их Хурал нь нийт:       

7 салбар хуралдаан, 32 тусгай хуралдаан, 90 бага хурал , 4 хэлэлцүүлэг, 100 гаруй аман илтгэл, 36 ивээн тэтгэгч байгууллагуудын зөвлөгөөн, 16 онлайн хурал зөвлөгөөнүүд зэрэг бүтэц зохион байгуулалттайгаар амжилттай болж өнгөрлөө.

Олон Улсын Хоол зүй, Шим Тэжээл Судлалын Холбооны 20-р Их Хурлын зорилго, уриа

  • ОУ-ын их хурлын гол зорилго нь дэлхийн өөр өөрийн соёл бүхий  олон улс орнуудын төлөөлөгчдөөр дамжуулан Шим тэжээл судлалын шинжлэх ухааны орчин үеийн чиг хандлага,  хөгжлийг дэлхий нийтэд хүргэх явдал байлаа.

Тус хуралд нийт 100 гаруй орны 4000 гаруй төлөөлөгчид оролцсоноос Монгол Улсыг төлөөлөн нийт 9 төлөөлөгч амжилттай оролцоод ирлээ. Тус хуралд Монгол Улсаас 3 илтгэл хэлэлцүүлэгдсэн.

Монголын хоол зүй, инженер технологичдын Холбооны тэргүүн, ХИБС-ийн тэргүүлэх профессор Г.Энхтайван тэргүүтэй монголын төлөөлөгчид ОУ-ын Хоол зүй, Шим Тэжээл Судлалын Холбооны тэргүүн Jose Alfredo Martinez болон гадаадын эрдэмтэдтэй уулзан санал солилцлоо.

Олон Улсын Хоол зүй, Шим Тэжээл Судлалын Холбооны  Их Хурал нь  4 жилд 1 удаа зохион байгууллагддаг бөгөөд 21-р Их Хурлын тов 2017 онд Аргентин улсад зохион байгуулагдахаар зарлагдлаа. 

Affiliated schools