link
Энэ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах Хотын соёлтой танилцах ажлыг ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба НТС-Түүх, соёл судлалын тэнхим, Замын цагдаагийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулж байгаа ба уг ажлын нээлтийн арга хэмжээ 2013 оны 10-р сарын 07-нд хичээлийн II байр ТВ заланд боллоо.
Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн проректор Т.Намнан, НТС-ийн дэд захирал Б.Бат-Өлзий, НТС-ийн Түүх соёл судлалын тэнхимийн эрхлэгч Ю.Болдбаатар, ЗЦГ-ын урьдчилан сэргийлэх газрын дарга цагдаагийн хурандаа Ч.Гончигсайхан НСУГ-ын Урлаг уран сайхан хариуцсан хэлтсийн дарга М.Мөнхсайхан нар оролцлоо.
Нээлтийн үеэр “Багш оюутны долоо хоног” хөтөлбөрийг танилцуулж ШУТИС-д шинээр элсэн орж буй оюутнуудад мэдээллийг нэг дор цогц байдлаар жигд хүргэхийг зорьж буйг дурьдаад хичээлийн жил эхэлснээс хойш “Танд тусалъя” аян, Оюутны холбоо, Оюутны зөвлөлүүд, Клубүүдийн нээлттэй өдөрлөг, ШУТТНС-бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран шинэ оюутнуудын уулзалт зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Хотын соёлтой танилцах ажлыг нээж ШУТИС-ийн Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн проректор Т.Намнан нээж үг хэллээ. ЗЦГ-ын урьдчилан сэргийлэх газрын дарга цагдаагийн хурандаа Ч.Гончигсайхан, НСУГ-ын Урлаг уран сайхан хариуцсан хэлтсийн дарга М.Мөнхсайхан нар хамтын ажиллагаа, хотын соёлд иргэн бүрийн оролцоо чухал хүвь хүн хөгжиж байж нийгэм хөгжинө. Та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролц, хогоо хогийн саванд хийх зэргийг амьдралдаа хэвшил болгохыг хэлж, энэ ажлыг зохион байгуулж байгаа ШУТИС-ийн хамт олонд баяр хүргэж хамтран ажиллаж байгаадаа баяртай байгааг илэрхийллээ.
Нээлтийн ажиллагаанаас цааш Монголын түүхийн хичээлийн 1 цаг 30 минутад НТС-ийн Монголын түүхийн багш нар нийслэлийн түүхийн талаар Нийслэлийн соёл, урлагийн газраас “Их хотын залуучуудын соёл” , Замын цагдаагийн газраас “Замын хөдөлгөөн хотын соёлд нөлөөлөх нь” сэдэвт лекцийг тус тус 30 минутад багтаан уншихаар хичээл үргэлжлэлээ. Энэ лекцүүд 10 сарын 07-11 ны өдрүүдэд нийт 26 удаагийн лекцээр үргэлжлэн явагдаж нийт 3064 оюутанд хүрэх юм..
Энэ ажлын үргэлжлэл болгож Монголын түүхийн хичээл сонгон үзэж буй оюутны зөвлөх багш нар оюутнуудтайгаа түүхийн болон байгалийн музейг 2013 оны 10-р сарын 14-25 ны дотор хамтдаа үзэж, оюутнуудад хотын ерөнхий байршил, соёлын талаар зааж өгч ажиллана. Үүний дараа түүхийн багш нар оюутнуудаас хотын соёл, түүхийн талаар бие даалтын ажил хийлгэх болно.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened