link
2013 оны 9-р сарын 15-аас 22-ны хооронд МТС-ийн ХТС-ын Органик технологийн профессорын багийн дэд профессор М.Наранцэцэг, ахлах багш Д.Хандмаа, багш Э.Бат-Эрдэнэ нар БНХАУ-ын Ningxia мужийн YinChuan Их Сургуулийн сургалтын үйл ажиллагаатай 7 хоног танилцав. YinChuan их сургууль нь Хятад улсад нефть, нүүрс химийн боловсруулалтын чиглэлээр инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байна. Бид томилолтоор ажиилах хугацаандаа нефть, нүүрсний хими, эдгээр түүхий эдийн боловсруулалтын чиглэлээр багш, сургалтын инженерүүдийн мэргэжлийг дээшлүүлэх сургалт, оюутны дадлага хийлгэх солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлан анхан шатны тохиролцоонд амжилттай хүрлээ. Тус их сургуулийн ректор, гадаад харилцааны сургуулийн захирал, нефть химийн факультетын декан нартай уулзалт ярилцлага зохион байгуулж сургуулийн сургалтын лабораториуд хичээлийн анги танхимуудтай танилцав.
Энэ томилолтын хүрээнд Yinchuan Их Сургуулийн туршилт судалгааны лабораториуд болон сургуулийн материаллаг баазтай танилцлаа. Ахлах ангийн оюутны нарийн мэргэжлийн хичээлүүдийн дадлагын сургалт нь тухайн компаны харъяа үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийн багасгасан загвар дээр туршилтын хичээлүүдийг явуулдаг байна.
Бид нүүрсний химийн лаборатортой танилцлаа.
Уг лаборатори нь нүүрсний болон бусад эрдэс түүхий эдийн химийн болон полимер материалын физик химийн шинж чанарын төрөл бүрийн шинжилгээг орчин үеийн АНУ, ХБНГУ, БНХАУ-ын мэдрэх чадвар өндөртэй лабораторийн багажуудаар хийж гүйцэтгэдэг байна.
Бид Ningxia мужийн төв Yinchuan хоттой танилцав. Энэ хотод Хотон үндэстэнгүүд амьдардаг бөгөөд Арабын улсуудтай бүх талын харилцаа сайн хөгжсөн байна. Биднийг энэ хотод байх хугацаанд Хятад-Арабын орнуудын өдрүүд болж байсан тул “Project Signing ceremony of the Chine-Arab States Expo 2013” хурлын үйл ажиллагаанд оролцсон ба Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо тус их сургуультай хамтран ажиллах санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурснаар Монголын залуучуудыг энэ сургуульд суралцах үүд хаалга нээгдлээ. Манай манай материалын технологийн сургуулийн хувьд мөн хамтран ажиллах эхний алхамууд тавигдлаа.
Энэхүү сургуультай танилцах үйл ажиллагааг зохион байгуулсан ШУТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба, МТС-ийн захиргаа, Монголын Химич, Химийн инженерүүдийн нэгдсэн холбоо болон БНХАУ-ын Ningxia мужийн “BAOTA Petrochemical” групп, YinChuan Их Сургуулийн захиргаа, гадаад харилцааны албаны хамт олонд талархал илэрхийлье.
Органик технологийн профессорын багийн дэд профессор М. Наранцэцэг, ахлах багш Д. Хандмаа, багш Э.Бат-Эрдэнэ
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened