link

ШУТИС-Оюутны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2013-10-17 23:39 Админ

2013 оны 10-р сарын 07-ны өдрийн 13:00 цагт  ШУТИС-ийн Оюутны Холбоо ШУТИС-ийн захиргаатай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.  Уг “Санамж бичиг”-т гарын үсэг зурах үйл ажиллагаанд ШУТИС-ийн захиргаа талыг төлөөлж: Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн проректор Т. Намнан,  Оюутны хөгжил үйлчилгээний албаны дарга О. Халиун

ШУТИС-ийн Оюутны холбоог төлөөлж: Оюутны холбооны тэргүүн С. Баянмөнх, ОХ-ны Сургалт инноваци хариуцсан ажлын албаны дарга Б. Нямсүрэн, ОХ-ны Урлаг спорт соёл хүмүүжил хариуцсан ажлын албаны дарга Б. Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулав.

Санамж бичгийн хүрээнд: Талууд дараах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов:  

- Оюутны сурах, боловсрох таатай нөхцөл бололцоог бий болгох, сурах хүсэл

эрмэлзлэл, авъяас чадварыг хөгжүүлэхэд хамтран ажиллах;

- Оюутны соёл хүмүүжил, төлөвшил, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллах;

- Оюутанд чиглэсэн урлаг, спорт, эрдэм шинжилгээний сургалт судалгааны, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад Оюутны холбоонд дэмжлэг үзүүлэн ажиллах;

- Тус сургуулийн оюутанд нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх, оюутнуудын нийгмийн тустай үйл ажиллагааг дэмжих;

- Харилцан мэдээлэл солилцох болон оюутны байгууллага, сайн дурын клубүүдийн оюутны хөгжил, төлөвшлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;

- Дээрх ажил үүргийн хүрээнд захиргааны зарим чиг үүргийг Оюутны холбоонд шилжүүлэн гүйцэтгүүлэх тухай хамтын гэрээ байгуулж, жил бүр дүгнэн сунгах эсэхийг хоёр тал харилцан тохиролцож ажиллана.


ТГ

Affiliated schools