link

ШУТИС, МТС-ийн АМФЭСПБаг “Экологийн багц”-ын ангийн оюутнуудтай уулзалт хийв.
2013-10-29 17:30 Админ

ШУТИС, МТС-ийн Агаармандлын физик, экосистемийн профессорын багаас зохион байгуулсан Экологийн багцын I, II курсын оюутнууд болон Үйлдвэрийн экологийн инженер мэргэжлээр суралцаж байгаа нийт бакалавр, магистр оюутнуудтай хийсэн уулзалт 2013 оны 10-р сарын 26-ны өдөр ШУТИС-ийн Е-604 тоотод амжилттай болж өндөрлөв. Тус уулзалт ярилцлагад АМФЭСПБагийн нийт багш нар оролцож оюутнуудтай мэргэжлийн танилцуулга, тус баг дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, гадаад дотоод хамтын ажиллагаа, оюутнуудын сургалтын шинэчилсэн хөтөлбөр зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж нийт оюутнуудын саналыг сонсож, зарим нэг тавигдсан саналуудыг хамтран шийдвэрлэх талаар зөвшилцсөн үр дүнтэй уулзалт боллоо.

 

Тус хуралд өөрсдийн санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж оролцсон нийт оюутан залуусдаа сурлагын өндөр амжилт хүсье.

МТС-ийн АМФЭСПБагийн хамт олон

Affiliated schools