link

ШУТИС-ийн V байранд Эрүүл мэндийн өдөрлөг болж өндөрлөлөө
2013-11-05 17:55 Админ

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн МИС-ийн эмч  Ч.Ундрал,  их эмч Г.Анхцэцэг , ХУД-ийн 3 хорооны “ЭНХТИТЭМ “өрхийн эмнэлэгийн нийгмийн ажилтан Дэлгэрхангай,  2 эмч, сувилагч  нар 2013оны 11 сарын 02ны 10цагт ШУТИС-ийн V байрны оюутнуудад Эрүүл мэндийн өдөрлөгийн хүрээнд “Зөв зохистой хооллолт“, “Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах аргууд”, “ Архи согтууруулах ундаа”, “Тамхины хор хөнөөл, тамхинааас гарах арга хэмжээ, дам тамхидалт гэж юу болох?”, “Ханиад томууны үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ” тус тус сэдвүүдээр мэдээлэл явуулж оюутнуудын дунд ханиаднаас урьдчидан сэргийлэх массаж, дасгалыг зааж,  асуулт хариултын тэмцээн зохион байгууллаа.

 

Эрүүл мэндийн өдөрлөгийн хүрээнд ХУД 3 хорооны ЭНХТИТЭМ өрхийн эмнэлэг нь өөрсдийн үйл ажиллагаа, байрлал /хаяг, утас, mail хаяг/-ийг  мөн V байрны нийт оюутнуудыг  бүртгэн авах, жирэмсэн эхчүүдийг,0-3 насны хүүхдүүдийг хяналтандаа авах, үнэ төлбөргүй үйлчлэх, МИС-ийн эмч Ч.Ундрал-тай хамтран ажиллаж байгаагаа сургалтанд хамрагдсан нийт оюутнуудад танилцууллаа.

 

Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж  Эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлуудын талаар зөвөлгөө өгсөн ХУД-ийн 3 хорооны “ЭНХТИТЭМ” өрхийн эмнэлгийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлж байна.

ШУТИС Эрүүл мэндийн төв

Affiliated schools