link

“Япон хэлээр хэн уран илтгэх вэ?” 12 дахь удаагийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө
2013-11-12 02:49 Админ

ХБС-ийн Япон судлалын профессорын багаас зохион байгуулдаг “Япон хэлээр хэн уран илтгэх вэ?” уран илтгэлийн уламжлалт уралдаан 2013 оны 11-р сарын 9-ний өдөр 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Япон хэл суралцагч оюутан залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, япон хэлний сургалт явуулж байгаа их дээд сургуулиудын хоорондын харилцааг  өргөжүүлэх, мэдээлэл солилцох зорилго бүхий уг тэмцээн хоёр үе шаттай явагдаж нийт 5 их, дээд сургуулийн 7 салбар сургуулийн 96 оюутан оролцсоноос 2-р шатанд эхний 10 байранд шалгарсан оюутнууд илтгэл тавьж оюун ухаан, авьяас чадвараа сорьцгоолоо. Уран илтгэлийн уралдааныг нээж ХБС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Т.Ууганбаяр мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Тус уралдааны нэгдүгээр байрт “МУИС-ХЗС”-ийн 4-р дамжааны оюутан С.Молом, хоёрдугаар байрт “ШУТИС-ХБС”-ийн 4-р дамжааны оюутан Х.Жаргалсүрэн, гуравдугаар байрт “МУИС-ХЗС”-ийн  4-р дамжааны оюутан Б.Бүжин, тусгай байрт “МУИС-ХЗС”-ийн  3-р дамжааны оюутан Б.Лхамсүрэн нар шалгарлаа. Нэгдүгээр байр эзэлсэн С.Молом хаан банкны нэрэмжит шагнал болох “Япон улсад аялах эрхийн бичиг” гардан авлаа. Дараагийн байранд орсон оюутнууд iPad, электрон толь бичиг, Япон-монгол их толь бичгээр тус тус шагнуулав.

 

 

Тус уралдааны шүүгчдээр Монгол дахь Япон улсын ЭСЯ-ны атташе Икэбэ Таканори, JICA-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Като Тошинобү, Хаан банкны гүйцэтгэх захирал Като Норихико, Монгол-Японы төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Катагири Жюнжи, Монголын япон хэлний багш нарын холбооны гишүүн П. Энхжаргал, Nicolas Edwards Investment компаний захирал Nicolas Edwards нар ажиллалаа.

Affiliated schools