link
“KOREA OPEN-ASIAN CUP” тэмцээн БНСУ-ын Гимчеон хотноо 2013 оны 11 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж тус тэмцээнд ШУТИС-ийн аэробикийн баг тамирчид Ази тивийн 7 орны 300 гаруй тамирчид оролцсон томоохон тэмцээнд ур чадвараа сориод ирлээ.
ШУТИС-ийн багт ШУТИС-ийн хүндэт профессор, спортын мастер, багш С.Энхтуяа, ОУ-ын шүүгч, ОУХМастер, багш Г.Ерөөлбат болон 8 оюутан тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож Степ-аэробикийн төрөлд 1-р байр эзлэн АЛТАН медаль хүртлээ. Удаах байрт БНСУ-ын багууд шалгарч мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.
Олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцон, чансаагаа улам бүр бататгаж байгаа баг тамирчиддаа баяр хүргэж, цаашдын сурлага, спортод нь улам өндөр амжилт хүсэн ерөөе.
Степний төрөлд авсан ШУТИС-ийн Алтан медаль
Шагналын тавцан дээр...
Шагнал гардуулах ёслолын дараа ШУТИС-ийн баг тамирчид
ШУТИС-ийн баг тамирчид Төрийн далбаагаа мандуулан, төрийн дуулалаа эгшиглүүлэв.
БТСТэнхим
ТГ
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened