link

Шилэн кабель тасарч, интернэтийн сүлжээ доголдов
2008-10-21 21:54 Админ

Төмөр замын рэйлкомын шилэн кабель тасарснаас өчигдөр Улаанбаатар хотын хэмжээнд интернэтийн үйлчилгээ доголдолдов. Шалтгааныг холбогдох газраас тодруулахад, Дорноговь аймгийн Сайншанд сумаас дөрвөн км-ийн зайд авто зам тавьж байсан Хятадын компани рэйлкомын шилэн кабель тасалснаас дээрх саатал гарчээ. Шилэн кабелийг сэргээн засварлах ажлыг Дохиолол холбооны гуравдугаар ангийнхан хийснээр саатлыг өчигдөр оройн 20.00 цагийн орчимд дуусгасан байна.

Affiliated schools