link

ШУТИС-ийн КтМС-ийн оюутнууд Атал Бихари Важпайн нэрэмжит олимпиадад гаргасан амжилт
2008-11-12 16:39 Админ
ОЛИМПИАД
Шри Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл Холбооны Технологийн Сургалтын Төв байгуулагдсаны 6 жилийн ойг тохиолдуулан “ Программчлалын VI олимпиад“ –ыг ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид, багш болон их дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудын дунд зохион байгууллаа.
Олимпиадын зорилго нь мэдээлэл, холбооны технологи өндөр хурдтай хөгжиж буй өнөө vед мэдээллийн технологийн нийгмийн хэрэгцээ, тvvний өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулах ирээдvйн vндэсний боловсон хvчний мэдлэг чадварыг дэлхийн тvвшинд хvргэхэд томоохон хөшvvрэг болох явдал юм.
Энэ удаагийн “Программчлалын VI олимпиад” Холбоо Мэдээллийн Технологийн Сургуулийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургалтын Төв дээр 2008 оны 11 сарын 8, 9-ний өдрvvдэд амжилттай зохион байгуулагдаж дvнгээ гаргалаа. Ивээн тэтгэгч байгууллагаар өмнөх жилүүдэд ивээн тэтгэж байсан Мобиком Корпораци, Сарт Планет ХХК оролцлоо.
Олимпиад ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулиудын мэргэжлийн ангийн оюутнууд мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нар гэсэн 3 ангилалаар зохион байгуулагдаж нийт 11 их дээд сургуулийн 44 оюутан, 9 ерөнхий боловсролын дунд сургуулийн 29 сурагч, 3 сургуулийн 3 багш өрсөлдлөө.

Ерөнхий боловсролын дунд сургуулийн ангилалд:
  • Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн 10-р ангийн сурагч Бүдээгийн Амартайван 1-р байр
  • Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн 9-р ангийн сурагч Ууганбаярын Наранбаяр 2-р байр
  • МУИС-ийн Монгол Туркийн хамтарсан дунд сургуулийн 11-р ангийн сурагч Баттулгын Амар 3-р байр
  • Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн сурагч Ганбатын Ганхуяг, Баясгалангийн Гантүшиг, Баттогтохын Мөнхбаяр нар тусгай байрыг тус тус эзэллээ.
Ерөнхий боловсролын сургуулиудын багш ангилалд:
  • Дархан-Уул аймгийн 26-р сургуулийн багш Цагааны Баттогтох 1-р байр
  • Баянхонгор аймгийн Алгоритм дунд сургуулийн багш Сүхбаатарын Цагаан 2-р байрыг тус тус эзэлж диплом, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Их дээд сургуулийн ангилалд:
  • ШУТИС-ийн Компьютер Техник Менежментийн Сургуулийн III ангийн оюутан Пүрэвхүүгийн Дэлгэрмөрөн 1-р байр
  • ШУТИС-ийн Компьютер Техник Менежментийн Сургуулийн III ангийн оюутан Ариунтуяагийн Тулга 2-р байр
  • МУИС-ийн Математик Компьютерийн Сургуулийн IV ангийн оюутан Баатарцогтын Мөнхбаяр 3-р байр
  • ШУТИС-ийн Холбоо Мэдээллийн Технологийн Сургуулийн IV ангийн оюутан Батбаярын Тамир, ШУТИС КТМС-ийн III ангийн оюутан Нямдоржийн Шагай нар тусгай байрыг тус тус эзэллээ.

ПТ-ын багийн багш А. Хүдэр.

Affiliated schools