link
БСШУ-ны яам, ШУА, ШУТИС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бvр уламжлал болгон “Хvрэл тогоот” нэртэй эрдэм шинжилгээний бага хурлыг зохион явуулдаг. “Хvрэл тогоот-2008” эрдэм шинжилгээнй бага хурал 2008 оны 10-р сарын 25-ны өдөр “Нvхт цогцолбор”-т зохион байгуулагдлаа.
Хурлын vйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд асан Д.Бямбасvрэн, ШУТИС-ийн Ректор проф. Б.Дамдинсvрэн, МVЭХ-ны Ерөнхийлөгч Р.Ганбаатар, МХХТГ-ын орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Проректор проф. Ч.Ганзориг, БСШУ-ны яамны ШУТГ-ын ахлах мэргэжилтэн Б.Ганбат нараас гадна проф. Х.Сvхбаатар, проф. Б.Лайхансvрэн нарын салбартаа тэргvvлэх ахмад эрдэмтэд, 130 гаруй залуу судлаачид оролцлоо.
Энэ жилийн залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь онолын болон хэрэглээний гэсэн хоёр чиглэлд хуваагдан зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. Тус хуралд их, дээд сургууль, хvрээлэн төвvvдээс гадна гадаадад сурч байгаа судлаачид, vйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож нийт 100 гаруй судлаачдаас 60 гаруй бvтэирvvлсэн нь тус хурлын чанар vр өгөөжийг улам дээшлvvлж байна.
Онолын салбар хуралдаанд тавигдсан илтгэлvvдээс тэргvvн байранд ШУТИС, МС-ийн Техникийн механикийн салбарын багш Д.Ганбатын “Исследование динамических характеристик рабочых органов винтовых пружинных мельниц”, хоёрдугаар байранд МУИС-ийн Хими технологийн тэнхимийн багш А.Дэлгэржаргал нарын “Нано-бvтцэт органик нарны зайн vvсгvvрийн технологийн судалгаа”, гуравдугаар байранд ШУТИС, УУИС –ийн багш П.Ариунболорын “Simulation of bearing faults of induction motor” сэдэвт илгэлvvд; хэрэглээний салбар хуралдаанд тавигдсан илтгэлvvдээс тэргvvн байранд ШУТИС, СБЗГ-ын дарга Н.Ганзоригийн “Шинэсний vртсээс шахмал тvлш vйлдвэрлэх технологи ажилбарын хvчин зvйлvvдийн хамаарал”, хоёрдугаар байранд ШУТИС, МИС-ийн багш Г.Оюунбат нарын “Шинэ төрлийн хатуу хайлшаар элэгдэлт тэсвэртэй ширэм зорох зоролтын горимыг оновчлох”, гуравдугаар байранд Эрдэнэтийн технологийн сургуулийн багш Х.Оюунтунгалагийн “Vйлдвэрийн хаягдал усны хvнд металлын агууламжийг байгалийн цеолит ашиглан бууруулах судалгаа” сэдэвт илтгэлvvд тус тус шалгарлаа.
Шалгарсан бvтээлvvдээс МЗЭХ, ТИЗСН-ээс МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУ-ны яамны залуу судлаачын грантад нэр дэвшvvлнэ.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа шинжлэн судлах, бvтээн байгуулах их vйлсэд нь өндөр амжилт хvсэн ерөөе.
Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened